Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, ажиллах журмын танилцуулга хийлээ

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөлд тусгагдсаны дагуу төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд нийгмийн халамжийн салбарт халамжийн нэгдсэн Ehalamj.mn системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдүүлэх зорилгоор анхан шатны нэгж дээр ажиллаж буй 21 хорооны мэргэжилтнүүдэд Засгийн газрын 33 дугаар тогтоол “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн талаарх ойлголтыг баталгаажуулах танилцуулга хийлээ.

Уг ажлын үр дүнд албан хаагчдын ажлын хариуцлага нэмэгдэх төдийгүй  мэдээллийн ил тод байдал хангагдаж, төрийн үйлчилгээг хуулийн дагуу чирэгдэлгүй хүргэхэд шаардлагатай мэдээллээр баталгаажив.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2463
17744
136601
7105699

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc