Хан-Уул дүүргийн 21 хорооны албан хаагчдын дунд ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тэмцээн зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээ – Хорооны хөгжил” зорилтын хүрээнд дүүргийн 21 хорооны албан хаагчдын дунд “Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн”-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /2020.09.05/ зохион байгуулж, шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

Ажил мэргэжлийн ур чадвар шалгах энэхүү тэмцээн дөрвөн төрлөөр явагдсан бөгөөд албан хаагчдын хуулийн мэдлэгийг шалгах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой кейс, мэргэжлийн ур чадварыг шалгасан асуулт хариултын тэмцээн, мэндчилгээ, спортын буухиа зэрэг багтсан.

“Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг нар үг хэлж, алба хаагчдад амжилт хүслээ.

“Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээний “Шилдэг Засаг дарга”-ын Тэргүүн байранд 17 дугаар хорооны Засаг дарга Д.Энхжаргал, Дэд байранд 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Насанжаргал, Гутгаар байранд 2 дугаар хорооны Засаг дарга Э.Батмөнх нар шалгарсан бол  “Шилдэг зохион байгуулагч”-аар Нэгдүгээр байранд 1 дүгээр хорооны зохион байгуулагч Д.Алтансувд, Хоёрдугаар байранд 1 дүгээр хорооны зохион байгуулагч Р.Солонго, Гуравдугаар байранд 18 дугаар хорооны зохин байгуулагч Э.Энхханд нар тус тус шалгарлаа. 

Мөн “Шилдэг Хөгжлийн нийгмийн ажилтан”-аар Нэгдүгээр байранд 1 дүгээр хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Э.Сарангэрэл, Хоёрдугаар байранд 9  дүгээр хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Л.Дэлгэрмаа, Гуравдугаар байранд 6 дугаар хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Ц.Энхсаруул нар тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Дөрвөн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг хороо”-оор Нэгдүгээр байранд 13 дугаар хороо, Хоёрдугаар байранд 1 дүгээр хороо, Гутгаар байранд 2 дугаар хороо тус тус шалгарлаа.

Тэмцээний зорилго албан хаагчдынхаа ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тус тэмцээний зорилго оршино.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2351
17677
136489
7105587

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc