Хан-Уул дүүргийн Засаг даргыг “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын салбар холбооны тэргүүнээр сонголоо

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Хан-Уул дүүрэг дэх салбар холбоо /2020.09.07/ байгууллаа. Тус холбоо байгуулагдсан цагаасаа 14 аймагт салбар холбоо байгуулсан байна. Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн 100 хувийн саналаар дүүргийн салбар холбооны тэргүүнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Алдаржавхланг сонгон баталгаажууллаа. 

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн батламжилсан гэрчилгээ болон, холбооны тугийг тус холбооны  Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн бригадын генерал Д.Ганбаатар гардуулан өглөө. Хан-Уул дүүрэг дэх салбар холбооны нарийн бичгийн даргаар бэлтгэл дэд хурандаа Д.Сэргэлэнцогт сонгогдлоо. 

Тус төрийн бус байгууллага нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой. 

Мөн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг орон нутгийн болон бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах, тэдний бахархалт үйлсийг сурталчлан таниулах чиглэлээр ажиллана.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4790
18147
128573
6929690

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc