Хан -Уул дүүргийн Засаг даргын А/343 тоот захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтийн стандартын шаардлагыг хангуулан, шөнийн цагийн тээвэрлэлтийг хязгаарлахад хяналт тавин ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын А/1034 тоот захирамж Авто зам, авто замын байгууламжид , даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай, Хан-Уул дүүргийн Засаг даргын А/ 343 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт шалгалт хийх “захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн аюулгүйн тойргоос Биокомбинат / 12 дугаар хороо/, Шувуун фабрик /13 дугаар хороо/ Өлзийт хороолол /14 дүгээр хороо/ хүртлэх замд

1. “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “ MNS 4598:2011 стандартыг хэрэгжүүлэх  

2. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож , тээвэрлэж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын ачааны авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн , маршрут , стандартыг хангуулан тээвэрлэлтийн цагийг өглөө 08:00 аас - орой 22:00 цаг хүртэл тээвэрлэх ;

3. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборологч аж ахуйн нэгжүүд тоосжилтыг бууруулан замын усалгаа тогтмол хийхийг шаардан зөвлөн тусалж Өлзийт , Таван толгой Морингийн давааны постод болон , шөнийн эргүүлээр хяналт тавин Цагдаагийн 2-р хэлтэс ,Мэргэжлийн хяналтын хэлтэс , Замын цагдаагийн хэлтэс , Онцгой байдлын хэлтэс , Экологийн цагдаагийн алба, 12.13.14 дүгээр хорооны Засаг дарга нар , хэсгийн ахлагчид , Иргэдийн төлөөллийн 23-н албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

/2020.09.07/- ны өдрийн байдлаар Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS 4598:2011 стандартын шаардлагыг зөрчсөн 113 иргэн, Цагдаагийн байгууллагын шаардлагыг зөрчсөн 3 иргэнийг торгох шийтгэл оногдуулж ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2512
17751
136650
7105748

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc