Хан -Уул дүүргийн нутаг дэвсгэрт хайрга олборлолтоос эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажил үргэлжилж байна

Байгаль Орчин, аялал жуучлалын яамны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу НМХГ болон НБОГ, Экологийн цагдаагийн албатай хамтран аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хэрхэн хийж буй талаар болон тухайн жилийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. 
Хан-Уул дүүрэгт нийт 91 тусгай зөвшөөрлөөс ‼️19 хайгуулын тусгай зөвшөөрөл, ‼️72 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. 
Үүнээс 27 аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр олборлолт хийж газар хөндөөгүй байна.

 


Үлдсэн 46 аж ахуйн нэгж байгууллагаас 36 аж ахуйн нэгжид НМХГ-ын дэд даргын нөхөн сэргээлт хийх тухай мэдэгдлийг хүргүүлэн, эвдэгдсэн газрын хэмжилт хийж ажиллаж байна.

10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссоноос хөдөө төмөр замын бүтээн байгуулалтанд орж байгаа 3, эзэн холбогдогч тодорхойгүй утас холбогдохгүй байгаа 7 аж ахуйн нэгж байгааг экологийн цагдаагийн албанаас тогтоохоор ажиллаж байна. Хэмжилт хийгдсэн 37 аж ахуйн нэгжийн 273,81га талбай эвдрэлд өртсөн байна. Шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж болон тусгай зөвшөөрөл нь түр түдгэлзсэн аж ахуйн нэгжүүдэд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны дотор тухайн жилийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлт хийх болон дүйцүүлэн хамгаалахаар төлөвлөсөн ажлыг хийж гүйцэтгэх, тусгай зөвшөөрөл нь түдгэлзсэн болон түр түдгэлзсэн аж ахуйн нэгжүүдэд олборлолтын улмаас эвдэгдэн орхигдсон нөхөн сэргээлтийг хийх талаар мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байна.

ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2638
17771
136776
7105874

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc