ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН “БУЯНТ-УХАА 1 ХОРООЛЛЫН ОРШИН СУУГЧДААС ГАРГАСАН ХҮСЭЛТИЙН ДАГУУ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

Хөгжлийн банкны хөрөнгөөр баригдсан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1” хорооллын ашиглалт, засвар үйлчилгээ  хариуцсан  “Опен хаус өнө” ХХК-ийн  ус хангамжийн асуудал болон үйл ажиллагааны доголдолын талаар оршин суугч иргэдээс   гомдол санал ирүүлсэний  дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/352 дугаартай албан хүсэлтийг Нийслэлийн захирагчийн ажлын алба ,Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Ус сувгийн Удирдах газар,  Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудад иргэдийн санал гомдлыг яаралтай шийдвэрлэж өгөх албан хүсэлтийг явуулсан.


/2020.09. 25/ Өнөөдөр оршин суугч иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагын хариуцсан албан тушаалтануудын хамт  ард иргэдтэй уулзаж
, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч , газар дээр нь ажиллалаа.

 Мөн “Опен хаус өнө” ХХК-ийн удирдлага , төлөөлөлд иргэдийн санал гомдлыг яаралтай шийдвэрлэж ус, дулаан дамжуулах төв, шугамын ашиглалт, засвар үйлчилгээг богино хугацаанд  сайжруулан, иргэдийг халаалт ,хэрэглээний  халуун усаар ханган ажиллахыг онцгойлон анхаарууллаа.  

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3963
16180
101717
7070815

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc