Д ВИТАМИНЫ ДУТЛААС СЭРГИЙЛЖ ДАРХЛААГ ДЭМЖЛЭЭ

Хан-Уул Нэгдсэн Эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад Д витамины хэмжээг тодорхойлж сургалт, зөвлөгөө өгөх, нөхөн витаминжуулах ажлыг Баянгол Мед ХХК-тай  хамтран зохион байгууллаа.

Д витамин тодорхойлох шинжилгээнээс гадна элэгний үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа, сахар, уураг, нойр булчирхайн үйл ажиллагаа, эрдэс, В, С вирус илрүүлэх шинжилгээнүүдийг хийлээ.

Энэхүү арга хэмжээнд 157 эмч, ажилтан хамрагдсанаас 91.7% нь Д витамины дутагдалтай, 8.3% нь хэвийн үзүүлэлттэй гарсан байна. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжиж, шаардлагатай тусламж үйлчилгээг тусгайлан тохижуулсан өрөөнд хэвтүүлэн эмчлэх ажлыг эхэллээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4035
16201
101789
7070887

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc