“ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн залуучууд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангараглах ёслолын үйл ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Иргэний андгай өргөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн С.Оюун-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Саранцацрал болон Иргэний үнэмлэхээ гардаж буй 16 настангууд, тэдний ар гэрийнхэн оролцлоо.

Хан-Уул дүүрэг улирал бүр зохион байгуулдаг бөгөөд иргэний үнэмлэхийг нь ёслол төгөлдөр гардуулан өгдөг уламжлалтай.

Уг арга хэмжээ нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Андгай өргөх ёслолд Хан-Уул дүүргийн 16 нас хүрсэн 135 залуучууд оролцож Монгол Улсын иргэний үнэмлэхээ НИТХ-ын Тэргүүлэгч, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн дурсамжийг хамт гардан авлаа.

Иргэний андгай өргөсөн нийт залуучуудад “Эерэг сэтгэлгээ ба нийслэлийн иргэний 10 зөв дадал” лекцийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ илтгэл тавилаа.

Төрт ёс эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол улсын иргэн-Би
Хүчирхэг төрийнхөө дор, хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн
Эх орон, тусгаар тогтнолоо, амилан хайрлаж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг, энэрэнгүй, журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3634
9264
119636
7239201

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc