“ХУРИМТЛАЛТАЙ ӨРХ” санхүүгийн боловсролын үйл ажиллагаа сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлал хадгаламжийн ач холбогдлыг таниулж, эерэг зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Голомт банкны “Хан-Уул бизнес” салбартай хамтран “Хуримтлалтай өрх” санхүүгийн боловсролын үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагааны  хүрээнд Хан-Уул дүүргийн 21 хорооны 43 өрхөд “Өрхийн төсөв”, “Хуримтлал” сэдвээр сургалт зохион байгуулж өрхийн төсвийн дэвтрийг гардуулав. Мөн сургалтад хамрагдсан иргэд “Үндэсний хуримтлал”-д хамрагдах, данс нээлгэх, карт захиалах зэрэг үйлчилгээг авав.

 Мөн Хан-Уул дүүргийн II дугаар ээлжийн цэрэг татлагын үеэр “Хуримтлуулах хялбархан” сэдвийн хүрээнд цэрэг насны 400 гаруй залууст сургалт зохион байгууллаа.

Түүнчлэн санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд тус дүүргийн иргэд, албан байгууллагад тогтмол сургалт,үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.

Бидний сургалт үйл ажиллагааг дэмжин оролцдог иргэд та бүхэн, байгууллага хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3727
9287
119729
7239294

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc