ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АВЛИГЫН ЭСРЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Н.Батчулуун оролцож албан хаагчдад мэдээллийг өглөө. Сургалтад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 35 албан хаагч хамрагдаж,  цаашид 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж, хамтран ажиллахаар болов.

Уг арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3685
9284
119687
7239252

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc