№
|
Хэрэгжүүлэх байгууллага
|
Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга
|
Хугацаа
|
Хяналт тавих албан тушаалтан
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
1
|
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс
|
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээлэл бэлтгэж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах./Захирагчийн ажлын алба, Инженер хангамжийн байгууллагууд, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
2
|
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс
|
Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулах./Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
3
|
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс
|
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлж ажиллах./Нутгийн захиргааны нийт байгууллагууд/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
4
|
Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс
|
2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын оролцоотой “Шуурхай штаб”-ыг байгуулж, Коронавируст халдвар болон сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах хяналтыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар бусад байгууллагууд/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
5
|
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс
|
Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд түлшийг хүртээмжтэй байдлаар олгох ажлуудыг шуурхай зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК, Дүүргийн Засаг дарга нар/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
6
|
Нийгмийн бодлогын хэлтэс, Нийт байгууллага
|
Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяны хэрэгжилтийг сайтар хангах./Нутгийн захиргааны нийт байгууллагууд/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
7
|
Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг
|
Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг онцгой анхаарч ажиллах./Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
8
|
Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасаг
|
Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
9
|
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
|
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
10
|
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
|
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
11
|
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс
|
Хот нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдийн Засаг дарга нарт эрхийг шилжүүлэх асуудал болон хороодыг төсөвтэй болгох эрх зүйн орчныг тус тус судалж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
12
|
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
|
Дүүргийн Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай зэрэг болно.
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|
13
|
Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар
|
Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч хяналт тавьж, дүнг танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
Ажлын 7 хоног
|
Засаг даргын Тамгын газар
|