Хан-Уул дүүргийн Онцгой комиссын ээлжит шуурхай хурал 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өглөөний 10:00 цагт боллоо

Хурлаар Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар цар тахлын үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа дүүргийн Онцгой комисст танилцуулж, Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө.

- Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өвлийн амралт эхлэхтэй холбогдуулан хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэх магадлалтай тул “Өлзийт”, “Тавантолгой” товчоодод хяналт тавьж байгаа мэргэжлийн байгууллагууд хяналтаа чангатгах

-Тусгаарлалтаас гарч ажиглалтанд шилжсэн иргэдэд хяналт тавьж, нэрийг тулган гэртээ байгаа эсэхт хяналт тавих
-СӨХ-ын ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх

-Орон гэргүй иргэдийг тусгаарлах

-Тээврийн хэрэгслийн зохицуулалт болон хүнсний дэлгүүрийн нийлүүлэлтэд анхаарах

-Хороод хариуцсан алба хаагчид хариуцсан хорооныхоо хүнсний дэлгүүрийн судалгааг гаргах

- Ажилтан, алба хаагч нарыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг дуусгах /Цагдаа, Онцгой, МХ, Сонсогч нар/
- Сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх заавар, зөвлөгөөг айл өрхөд өгөх

-МУЗНийгэмлэгээс амжиргааны түвшин доогуур 100 айл өрхөд 60,000 төгрөгийн хүнсний тусламж, “Таван толгой түлш” ХХК-аас 240 айл өрхөд сайжруулсан шахмал түлшийг 1 айл өрхөд 300 кг-ыг 3 удаа олгох ба айл өрхийг давхцуулахгүй байх тал анхаарах чиглэл өглөө.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

130
4182
128436
7566364

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc