Хан-Уул дүүргийн хяналтын 2 товчоонд 19 алба хаагч хоёр ээлжээр хяналт тавин ажиллаж байна

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх Өлзийт, Таван толгойн шалган нэвтрүүлэх 2 товчоонд дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн газар, Замын цагдаа, Эрүүл мэндийн төвийн 19 алба хаагч хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Дээрх 2 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 24 цагийн дотор албан ажил, эрүүл мэнд, гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 136 тээврийн хэрэгслээр 258 зорчигч хот руу нэвтэрсэн байна.

Харин 185 тээврийн хэрэгслээр 313 зорчигч дээрх шалтгаанаар товчооноос гарсан бөгөөд нийт 517 иргэний халууныг хэмжиж, асуумж судалгаа авч, хяналт тавин ажиллав.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3880
0
128101
7566029

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc