Хан-Уул дүүргийн 200 өрхөд “Дулаан хөөс” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнсний тусламж үзүүллээ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дулаан хөөс” ХХКомпани нь тус хорооны зорилтот бүлгийн буюу өндөр настан ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг 200 өрхийн 1200 иргэнд есөн сая төгрөгийн өртөг бүхий хүнсний тусламжыг үзүүллээ.

Хүнсний тусламж үзүүлэх ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид хяналт тавин
иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллалаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4022
0
128243
7566171

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc