НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ЦАХИМ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

 

 

2020 оны 12 дугаар сарын 28                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Халтиргаа гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, алслагдсан хороолол авто зам болон орон сууцны хороолол доторхи авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50м дахь хог хаягдал, цас мөсний халтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлж, машин механизмын бэлэн байдлыг хангуулах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлшний хангамж болон дундын баазад нөөцийг сайтар бүрдүүлж, борлуулалтын цэг, айл өрхүүдийг түлшээр тасралтгүй хангах ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХК, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1320 дугаар захирамжийн дагуу хүнсний худалдаа үйлчилгээний цагийн хуваарь, согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, ажлаа эрчимжүүлэх. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, эмнэлгийн байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, салбарын хүчин чадал, нөөцөд анхаарч, бэлэн байдлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Улс, нийслэлийн “Онцгой комисс”-с гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг доголдолгүй явуулж, ажилтан, албан хаагч бүр өөрийн эрүүл мэнд, дархлааг дэмжихэд анхаарах, эрүүл мэндийн байгууллагын өгч буй санамж зөвлөгөөг дагаж хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх, байгууллагынхаа мэдээллийн ил тод байдлыг хангах, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.12.31-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4063
0
128284
7566212

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc