Хан-Уул дүүрэг оны шилдгүүдээ тодрууллаа


Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирж, бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед хийсэн бүтээсэн ажлаараа манлайлсан байгууллага, хамт олныг Хан-Уул дүүрэг /2020.12.29/ өдөр Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороодын оны шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.   

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үйл ажиллагааг нээж үг хэллээ. “Хан-Уул дүүрэг 2020 онд Нийслэлдээ “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн. Энэ бүхэнд та бүхний хичээл зүтгэл, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласны үр дүн. 

Үүнээс гадна улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хариуцсан ажил үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн ажилласан байгууллагын хамт олныг шагнаж урамшуулж, өнгөрсөн оныхоо амжилтыг бататган 2021 ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн, үр дүнтэй ажиллаж, ард иргэдээ цар тахлаас хамгаалах үйлсэд хариуцлагатай ажиллаж буй та бүхэндээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье хэмээв. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны мөрийн хөтөлбөр Эдийн засаг,нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргатай байгуулсан 2019 оны гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлж ажил дүгнэх үзүүлэлтээр “ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ ХЭЛТЭС”- ээр 6 хэлтэс, 4 хороо шалгарч шагналаа гардан авлаа. 

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нар шилдгүүдийн шагналыг гардууллаа. 

Хан-Уул дүүргийн “2020 оны шилдэг хэлтэс”-ээр Э.Бодьцэцэг даргатай Эрүүл мэндийн төвийн хамт олон, Д.Батжаргал даргатай Татварын хэлтсийн хамт олон, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар даргатай Цагдаагийн газрын хамт олон, Д.Бат-Эрдэнэ даргатай Онцгой байдлын хэлтсийн хамт олон, Г.Бямбадорж даргатай Замын цагдаагийн хэлтсийн хамт олон, Б.Алтантуяа даргатай Мэргэжлийн хяналтын хэлстийн хамт олныг тус тус шагнаж, урамшууллаа. 

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн 21 хороодоос А.Отгон-Эрдэнэ даргатай 20 дугаар хорооны хамт олон, М.Насанжаргал даргатай 9 дүгээр хорооны хамт олон, Д.Алимаа даргатай 5 дугаар хорооны хамт олон, Б.Байгальмаа даргатай 21 дүгээр хорооны хамт олон тус тус тодорч шагнагдлаа. 



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4039
0
128260
7566188

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc