Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хан-Уул дүүргийн “Өлзийт”, “Таван толгой” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 1494 зорчигч нэвтэрлээ

/2021.01.20/ Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хан-Уул дүүргийн “Өлзийт”, “Таван толгой” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 214 тээврийн хэрэгслээр 1494 зорчигч хот руу нэвтэрч, 359 тээврийн хэрэгслээр 1166 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 22 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Эрүүл мэндийн хяналтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

341
29751
146613
7753008

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc