/2021.02.23/ АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ТОВЧООНУУДАД АЖИЛЛАХ ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНҮҮДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хан Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудад ажиллаж буй нийт эмч эмнэлгийн ажилтануудад амилуулах суурь болон лавшруулсан тусламжийг хэрхэн үзүүлэх, амьсгал, зүрхний сэхээн амьдруулалт, амьсгалын зам чөлөөлөх, амбу маск тохируулах, хэл дарагч хэрэглэх, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих, зүрхэнд иллэг хийх, дефебрилятор хэрэглэх, хүүхдийн сэхээн амилуулахын онцлог зэрэг сэдвүүдээр мэдлэг, дадлага олгох сургалтыг НЭМГазрын даргын сургалтын удирдамжийн дагуу 2021 оны 02 сарын 22-наас 02 сарын 23-ны өдрүүдэд ХУЭМТөв, Хан- туул, Туул тосгоны эрүүл мэндийн төвийн эмч ажилтануудад зохион байгууллаа. Цахим сургалтанд 21 эмч эмнэлгийн ажилтнууд, дадлага сургалтанд 45 эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдлаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3882
25312
119463
8065297

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc