ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№08/

 

 

       2019 оны 06 дугаар сарын 20                                                                                                                                                    Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт ажиллах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4,5,6,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь танилцлаа. Мөн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүссэнтэй холбогдуулан тус хорооны иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болсон.2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалгасан.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

2

Дүүргийн нийт байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хугацаанд нь хүргүүлэх

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн төв болон Албан бус насан туршийн боловсролын төв нийт 2 хэлтэс 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу боловсруулан Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлсэн. Үйл ажиллагааны тайланг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

30%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

3

Харьяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аянг 2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өрнүүлэх захирамж гарган, хяналт тавьж ажиллах

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 409 аж ахуйн нэгж байгууллагуудтай 16 хороо “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-г байгуулан орчны 50 метрийн зураглал гарган, аж ахуйн нэгжүүдийн оролцоотой 800м2 талбайг зүлэгжүүлж, 12000 ширхэг мод бут, сөөг тарьж, 30 метр урт хайс хашлага, 356 метр урт явган замыг засварлах шинэчлэх ажлыг хийж гадна талбайн тохижилтыг сайжруулан ажилласан. Энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоод орчны 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, тохижилт, ногоон байгууламж, хаягийн байгууламжийн стандартыг мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх орчны тохижилт хийх аяны эхний үе шатыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.

50 метр хүртэлх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг эрчимжүүлэх

50%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

4

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналаа Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлэхээр Засаг даргын Тамгын газар хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадаас хүлээн авч нэгтгэж байна.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналыг хүлээн авч нэгтгэж байна.

Саналыг хугацаанд нь хүргүүлэх

50%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

5

Дүүргийн 2020 оны төсвийн төсөөлөлд тусгах саналаа Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэх

Санхүү төрийн сангийн хэлтэс:

Дүүргийн 2020-2021 оны төсвийн төслийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэхийг нийт байгууллагуудад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/967 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Төсвийн төслөө ирүүлсэн байдал 50%- тай байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

50%

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Санхүү төрийн сангийн хэлтсийн тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

6

Хороо хуваах бэлтгэл ажлыг хангах

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дугаар “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоол батлагдан гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын “Хороо өөрчлөх, шинэчлэн байгуулах ажил хэсэг байгуулах тухай” захирамжийн төслийг боловсруулан хянагдаж байна.

Хороо хуваах бэлтгэл ажлыг сайтар хангах

30%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Н.Солонго

7

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын зам дагуух орчны цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Орчны цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллаагүй болно.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

0%

Үүрэг даалгаврыг: Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

8

Яармагийн Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг судлан, зөвшөөрлийг цуцалж, холбогдох арга хэмжээ авч ажиллах

Газар зохион байгуулалтын алба:

Ундны усны хориглолтын 50 м-ийн бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа нийт 259 иргэн, хуулийн этгээдийн судалгааг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн гаргасан. Яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөг дахин шинэчлэхтэй холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтэстэй хамтран судалгааны ажлыг хийж, нийт 49 иргэн хуулийн этгээдээс дүүргийн Засаг даргын захирамжтай 12 иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цахимаар хүргүүлсэн.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газрын зохион байгуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

9

“АПУ” ХХК-д гарсан осолд холбогдох хэлтсүүд хамтарч ажлын хэсэг байгуулан, шуурхай ажиллах

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “АПУ” ХХК-ны агуулахад гарсан үйлдвэрлэлийнослыг тогтоохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч ажиллан, уг осол эрүүгийн журмаар шийдвэрлэгдэхээр Цагдаагийн I хэлтэст шилжсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн хугацаанд явагдаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба

10

Дүүргийн 15 дугаар сургуульд үүссэн сүрьеэ өвчинтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээнүүдийг Боловсролын хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх

Эрүүл мэндийн төв:

Дүүргийн 15 дугаар сургуульд үүссэн сүрьеэ өвчинтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнд:

  • Шинээр сайн дурын идэвхтний тоог нэмэгдүүлж өдөр бүр эмийг гэрээр хүргэн уулгаж байгаа.
  • Эмчилгээний асуудлыг шийдвэрлээгүй хүүхдүүдийг утсаар /өдөр бүр/ дуудах болон сургуулиар дамжуулан дуудаж байна.
  • Хөдөө орон нутагт улирлын амралтаараа явж байгаа хүүхдүүдийг тухайн орон нутгийн эмчтэй ярьж түр хугацаагаар шилжүүлэн эмчилгээг хянаж байна.
  • 3 хоногийн хугацаанд сургуулийг карентийлж, өдөр бүр ариутгал, цэвэрлэгээг зохион байгуулж ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

50%

Үүрэг даалгаврыг: Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Эрүүл мэндийн төвийн архив, бичиг хэргийн ажилтан Л.Дуламсүрэн

11

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Хан-Уул дүүрэгт 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 14, Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 29, Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 тус тус төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зарлахаар төлөвлөснөөс 2019 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар 25 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг /www.tender.gov.mn/ цахим системээр зохион байгуулсан бөгөөд үлдсэн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг цахим системээр зарлахаар төлөвлөн ажиллаж байна.

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа шуурхайлах үүднээс Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт ажлын даалгавар хүлээгдэж байгаа ажлуудыг шуурхайлах талаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06/377 дугаартай албан бичгээр хүсэлт хүргүүлэн, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар зөвшилцөн ажилласан.

Хот байгуулалт хөгжлийн газарт ажлын даалгавар хүлээгдэж байгаа ажлуудын даалгаврыг шуурхай гаргуулан ХААА-нд хүлээлгэн өгөх

50%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Х.Ганбат

12

Дараагийн шуурхай зөвлөгөөнд “Нийтлэг үйлчилгээн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ууд мэдээлэл бэлтгэж, танилцуулах

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөнд үйл ажиллагааныхаа тайланг танилцуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: “Нийтлэг үйлчилгээн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: “Хан-Уул Агро-ОНӨААТҮГ”–ын хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэг, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын захирлын туслах Б.Анхзаяа, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын Хүний нөөц, Бичиг хэрэг
Г.Золжаргал

13

Дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гарган Улсын баяр наадмаас өмнө танилцуулах

Хан- Уул дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжид газар эзэмшиж, ашиглаж байгаа 13 иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цахимаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.

 

 

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газрын зохион байгуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

13 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-59.2%

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1073
44497
119396
4693611

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc