ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Огноо: 2019 оны 10 дугаар сарын 01

 

Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн 16 дугаар хороонд баригдах Буянт Ухаагийн 7-р гудамжны тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2019/ДТХ-28-06

Хан –Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-уул дүүргийн 16 дугаар хороонд баригдах Буянт Ухаагийн 7-р гудамжны тохижилтын ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер  шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендерийн урилгыг нээлт болохоос 1 өдрийн өмнө бичгээр авсан байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:
    • Сүүлийн 2 жилд /2017, 2018 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь

      20 000 000 төгрөгөөс багагүй байна.

  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
    • Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
    • Сүүлийн 2 жилийн /2017, 2018 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 20 000 000 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй гадна тохижилтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Тийм

Үүнд:

Барилга хөгжлийн төвийн:

БУ 2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

/ба түүнээс дээш/

Эсвэл

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил /ба түүнээс дээш/

Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цаг–аас өмнө цахим системээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 10 дугаар  сарын 08-ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

.Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

 

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

973
18612
149083
4723298

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc