2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/

 

2019 оны 04 дүгээр сарын 22                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаарх мэдээллийг Онцгой байдлын хэлтсээс хороодын шуурхай зөвлөгөөнд танилцуулж, олон нийтэд мэдээлэх, айл, өрх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрт мэдээллийг хүргэж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгох

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Газрын алба

Туул голын эрэг дагуух газар олголтын бүртгэл, судалгааг нэгтгэн боловсруулж, танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж байгууллагуудын хаягжуулалтын стандартад хяналт тавьж, журмын дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан эргүүл жижүүрийг гарган, хяналт тавьж ажиллах. “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн үеэр гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 01-ний дотор дуусгаж, 05 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, шуурхай ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Мал амьтны гоц халдварт шүлхий, гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, ариутгал халдваргүйжүүлэлтийг үр дүнтэй зохион байгуулах, 13 дугаар хороонд хийгдэхээр төлөвлөгдөж буй гахай, шувуу төрөлжүүлэн хөгжүүлэх газрыг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргад 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр багтаан хүргүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Нийт байгууллага

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д нийт байгууллагууд, албан хаагчид бүрэн оролцох, иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг сайтар хангах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.05.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4320
8769
96843
4012922

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc