НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

 

       2019 оны 04 дүгээр сарын 08                                                                                                                                                           Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Засаг даргын Тамгын газар, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс


Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Онцгой байдлын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудыг 04 дүгээр сарын 08-с 26-ны өдрийг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарч байгаа тул байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалтын үйл ажиллагаанд байгууллагууд идэвх санаачилгатай оролцох. /Нийслэлийн Нутгийн захиргааны нийт байгууллагууд, Удирдлагуудад/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Газрын алба

Сургууль, цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах. /Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэх ажлыг судалж хэрэгжүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Газрын алба

Дүүргийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц байгааг тодорхойлж нийслэлийн Удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Газрын алба

Газрын тухай хуулийн 40.1.6-дахь /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудын судалгааг танилцуулах, эхний ээлжинд эзэнгүй байгаа хашааны орчны тохижилт, ногоон байгууламж, зүлэгжилт хийлгэх шаардлага хүргүүлэх, шаардлагыг хугацаанд биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Онцгой байдлын хэлтэс

Хаврын хуурайшилттай улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв-ОНӨААТҮГ”,

“Хан-Уул Агро-ОНӨААТҮГ”

Нийслэл хотын хэмжээнд тохижилт, үйлчилгээний аянг зохион байгуулах Захирагчийн ажлын алба, Орон сууцны хороолол болон гэр, хороололын гудамж, талбайн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гудамж талбайгаар явж газар дээр нь ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв-ОНӨААТҮГ”,

“Хан-Уул Агро-ОНӨААТҮГ”

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг тогтмол усалгаа чийгшүүлэлт хийх, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ууд орчны хариуцсан талбайгаа моджуулах, ногоо зүлэгжүүлэх ажлыг байгууллага нэг бүрчлэн зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар, Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

2019 онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Авто замын хөгжлийн газар, Инженерийн хангамжийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан нээлттэй зохион байгуулах. /НЗДТГазар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, бусад агентлагууд, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Газрын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүрэг бүрт барих хөл бөмбөгийн ногоон талбай барих ажлын бэлтгэлийг хангах, байршлаа тодорхой болгох. /Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв-ОНӨААТҮГ”,

“Хан-Уул Агро-ОНӨААТҮГ

“Харшлын эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг сайтар зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар, нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2019.04.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1105
1194
48442
4498806

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc