НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№08/

2019 оны 05 дугаар сарын 02                                                                                                                                                               Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гаргах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/329 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Байгаль орчны газар, Аялал жуучлалын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/

Онцгой байдлын хэлтэс:

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/32 дугаар тушаал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/10 дугаар тушаал болон ой хээрийн түймрийн техник хэрэгсэл, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдлын үзлэг хийх удирдамж гарган батлуулж, үзлэг шалгалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, 30 дугаар анги, 65 дугаар ангиуд Дархан цаазатБогдхануулын иргэд ихээр цуглардаг Зайсангийн ам, Жаргалантын ам, Богинынам, Чандмань, Хүүшийн ам,Арцатынам, Нүхт, Түргэнийаманд нийт 21 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр өдөр бүр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил байхгүй байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах

70%

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг

2

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/337 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Нийгмийн хэв журам хангах зарим арга хэмжээний тухай” А/337 дугаар захирамжийг дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, хяналт тавьж ажиллах талаар хороодын Засаг дарга нар болон Цагдаагийн I, II дугаар хэлтэст 08/768, 08/769, 08/770 дугаар албан бичгүүдийг захирамжийн хамт тус тус хүргүүлсэн. Нийт 200 гаруй аж ахуйн нэгжүүдэд захирамжийг хүргүүлж, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтсүүдтэй хамтран 213 газарт хяналт шалгалт зохион байгуулж, архи согтууруулах ундаа худалдаалж байсан 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Цорс буянт” ХХК-ийн хүнсний дэлгүүрийг 250.000 төгрөгөөр торгож, холбогдох арга хэмжээ авсан.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Нийгмийн хэв журам хангах зарим арга хэмжээний тухайА/337 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/27 дугаар тушаалын дагуу Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосонтой холбогдуулан хэлтсийн даргын балталсан хуваарийн дагуу дүүргийн 16 хорооны 756 /давхардсан тоогоор/ аж ахуйн нэгж, нийтийн хоол хүнсний дэлгүүрт 24 улсын /ахлах/ байцаагч 17:00-23:00 цаг хүртэл урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, НМХГ-т мэдээг хүргүүлэн ажилласан.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа,

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

3

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг 10.00-19.00 минут байхаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/339 дүгээр захирамжийн дагуу Хан-Уул дүүрэг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж үүрэг даалгаврыг ханган, хяналт тавьж ажилласан. Ажлын цаг ашиглалтыг зөрчиж, алдаа дутагдал гаргасан албан хаагч байхгүй болно.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

4

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын байгууламжийг хаасан тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/338 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс, Дүүргийн Засаг дарга нар/

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай” А/338 дугаар захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цагийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрийн хотруу чиглэсэн хөдөлгөөнийг 251 пост болох нисэхийн аюулгүйн тойргоос дотогш бүх гудамж авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж, зөрчил дутагдалгүй ажилласан.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Замын цагдаагийн хэлтэс

Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч Б.Батгэрэл

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Баянбямба

5

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 01-ний дотор дуусгаж, 05 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Худалдан авах ажиллагааны газар, Авто замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 11,7 тэрбум төгрөгийн 16 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх Хан-Уул дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс тендер зарласан 3, тендерийн баримт бичиг боловсруулагдаж буй 4, НХБХГ-аас архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээгдэж буй 5, БХБЯ, БСШУСЯ-аас зураг төсөв хүлээгдэж буй 2, ажлын тоо хэмжээ, байршлын судалгаа хийгдэж буй 2 төсөл арга хэмжээ байна.

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны алба нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9 төсөл арга хэмжээний тендерийг зарласан, 5 төсөл арга хэмжээ тендерийн үнэлгээ хийгдэж байгаа, 3 төсөл арга хэмжээ захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн, 1 төсөл арга хэмжээ материал хүлээн авч байна. Бусад төсөл арга хэмжээний хувьд зураг төсөв, ажлын даалгавар ирүүлсэн даруйд тендер шалгаруулалтын ажлыг хуулийн хугацаанд хурдан шуурхай зохион байгуулж ажиллана.

Тендер шалгаруулалтын ажлыг хурдан шуурхай чирэгдэлгүй, ил тод нээлттэй хуулийн хугацаанд зохион байгуулах

30%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

6

Орчны эрүүл аюулгүй, тав тухтай байдлыг хангуулах, өнгө үзэмжтэй байлгах зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

“Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/134 дүгээр захирамжаар 17 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж 4,5 дугаар хорооны 600 метр урт явган замыг засварлуулсан. Мөн Чингисийн өргөн чөлөө, дунд голын гудамж, Зайсангийн гудамжны төв зам дагуух гэрэлтүүлгийн 67 шон хоорондын 2010 метр унжсан цахилгааны болон шилэн кабелын утсыг стандартын дагуу шинэчлэн цэгцэлсэн. “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-г хороо бүр ААНБ-уудтай хийж, орчны 50 метрийн зураглал гарган мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна.

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Ажилчны алдар талбайд байрлаж буй 5 сүүдрэвчтэй худалдаанд хүнсний аюулгүй байдлыг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 08/1253 дугаар хугацаатай албан бичиг хүргүүлсэн.

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжтэй Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/326 дугаар тушаалын дагуу гэрээ байгуулж, нийт 126 иргэн, аж ахуйн нэгжийг хариуцах орчны 50 метрийн зураглал хийлгүүлж, мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна.

Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

70%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн худалдаа, ахуйн үйлчилгээ хариуцсан мэрэгжилтэн П.Баяржаргал

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

7

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон гудамж замын тохижилтыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг дараагийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Авто замын хөгжлийн газар, бусад байгууллагууд/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн хойд талд 50 метр урт хашааг татуулж явган зам хийх саналыг “Нэг хот-Нэг стандарт” ажлын хэсэгт хүргүүлсэн. Дүүргийн нутаг дэвсгэрийн 4, 5 дугаар хорооны 600 метр урт эвдрэлтэй явган замыг засварлуулсан.

Газрын алба:

Дүүргийн 15 дугаар хорооны баруун урд талд дугуйн замыг эвдэн хашаа барьсан аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хашааг татан, дугуйн замыг сэргээсэн. 2 дугаар хороо 52 дугаар сургуулийн хойд талд иргэн Ганзоригийн явган хүний зам хаасан хашааг буулгаж явган хүний зам хийх боломжтой болгосон. Мөн Нисэхийн 10 дугаар хороонд явган хүний зам хааж байрлуулсан зөвшөөрөлгүй цайны газарт мэдэгдэл хүргүүлсэн.

Явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэн, амьдрах орчинг сайжруулах

80%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч Б.Батгэрэл Газрын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

8

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул орлого бүрдүүлэгч байгууллагууд ажлаа эрчимжүүлэх, орлогын тасалдлыг төрлөөр нь нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар болон бусад байгууллагууд/

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Улс, нийслэл болон орон нутгийн төсвийн орлогынбүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/46 дугаар захирамжаар төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх, урьд оны болон тайлант оны дутуу төлөлтийг барагдуулах ажлыг 2019 оны 02дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүнийг баталсан.

Уг ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж гүйцэтгэн, шинэ татвар төлөгчдийг олж илрүүлэн бүртгэх замаар татварын бааз суурийг нэмэгдүүлж ажилласнаар орлогын төлөвлөгөөний биелэлт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр

УТТ төлөвлөгөөний биелэлт 104.8%,

НТТ төлөвлөгөөний биелэлт 96.3%,

ОНТ төлөвлөгөөний биелэлт 83.5 хувьтай тус тус биелүүлэн ажилласан.

Төсвийн төлөвлөгөөг бүрдүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

  1. 16 хороодоор явж урьдчилгаа татвар цуглуулсан.
  2. СТСХ, Боловсролын хэлтэстэй хамтран Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй тооцоо нийлж хог хаягдлын гэрээг шинээр байгуулж татварт хамрагдуулан урьд оны өрийг барагдуулсан.
  3. Ногдол ашиг зарласан Гутал ХК, Говь ХК, АПУ ХК-д хүсэлт тавьж ногдол ашгийн татвараа суутган авч харьяа дүүргийн татварын хэлтэст төлөх тухай албан бичиг хүргүүлсэн.
  4. ТОТасгийн байцаагч нарт суутгагчийн хувь хүний орлогын албан татварын өрийг барагдуулах жагсаалт гарган өгч өр барагдуулсан.
  5. ХХТТасгийн байцаагч нарт Иргэний орлогын албан татварын өрийг барагдуулах жагсаалт гарган өгч татвар төлөгчидтэй холбогдож өр барагдуулсан.
  6. ТХШТасгийн байцаагч нарт татварын хүү торгуулийн өрийг барагдуулах жагсаалт гарган өгч татварын өрийг барагдуулсан.

Улс орон нутгийн төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх ажлын хүрээнд татварт хамрагдалтыг сегмент тус бүрт нэмэгдүүлэх, урьд оны өрийн барагдуулалтыг сайжруулахаар холбогдогдох судалгааг хийж гүйцэтгэн, шинэ татвар төлөгчдийг олж илрүүлэн бүртгэх замаар татварын бааз суурийг нэмэгдүүлж ажиллах

90%

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс

Биелэлт гаргасан: Санхүү төрийн сангийн хэлтсийн тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

Татварын хэлтсийн дотоод ажил хариуцсан ажилтан У.Сайнзаяа

9

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, камержуулах, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагуудад/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Дотоод журам шинэчлэн батлах тухай” А/02 дугаар тушаалын 4.2.3-т албан хаагчдыг хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр хангах үүргийг тусган, ажиллах боломжит нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, аюулгүй байдлыг хангах үүднээс дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны гадна талд 360 градус эргэдэг 4 ширхэг камер, дотор талд 30 ширхэг нийт 34, мөн 16 хороодын гадна талд хяналтын камерыг байршуулан хяналт тавьж ажиллаж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв:

Байгууллагын Хөдөлмөрийн “Дотоод журам”-ын 3.2.3-т “Байгууллагын удирдлага нь ажилтан, албан хаагчдыг хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр хангах” тухай заасны дагуу 2017 оноос одоог хүртэл ажлын байрны өрөө, тасалгаа, сургалтын танхим, бойжуулах байр болон үүдний хэсэгт урсгал засварын ажлыг тогтмол хийн ажиллаж байна. Мөн ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор шавьж устгал, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан.

Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавьж ажиллах

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа,

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга,

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ахлах мэргэжилтэн О.Ундармаа

10

Нийслэлийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажлыг Мал эмнэлгийн тасаг, Тохижилт үйлчилгээний төв, мал бүхий хороодын ажилтан албан хаагчидтай хамтран малын сэг зэм 96, малын гаралтай түүхий эдийн хаягдал 27 устгаж булшлан 10140м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах бод-11424, бог-16125, амьтан- 3348 нийт 30897 мал, амьтны судалгааг гаргаж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг иргэдэд өгсөн.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Хан-Уул дүүргийн мал бүхий 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ганган буга”, “Гүн тэрэм”, “Түда” ХХК-д эрүүл бүсээс өвчтэй бүс рүү, өвчтэй бүсээс эрүүл бүс рүү малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх

100%

Үүрэг даалгаврыг: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа,

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг

11

Дүүргүүд хороо, харьяа байгууллагуудынхаа бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, Захирагчийн ажлын албатай ажлын зарим чиг үүргээ уялдуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Захирагчийн ажлын алба/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/30 дугаар тушаалаар төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээг зохион байгуулах, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Албан хаагчдын чиг үүргийг оновчтой болгох асуудлаар албан хаагчдаас ярилцлага хэлбэрээр ажлын байрны шинжилгээг авч ажиллаж байна. Мөн Захирагчийн ажлын албатай дүүргийн Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд чиг үүргийн дагуу тухай бүр үүрэг даалгаврыг хүргүүлж, хамтран ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох

80%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сарангуа

12

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх, айл, өрх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрт мэдээллийг хүргэж ажиллах, иж бүрэн сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангах. /Дүүргийн Засаг дарга, Хороодын Засаг дарга, Нийслэлийн Онцгой байдлын газар, НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс/

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хороодын Засаг дарга нар, Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд нийт 68 удаагийн сургалт, мэдээлэл зохион байгуулж, 5725 ажилтан, албан хаагч, иргэдийг хамруулан, дүүргийн орон сууцны 1,2,3,4,10,11,15,16 дугаар хороодод нийт 27000 ширхэг тараах материалыг хүргүүлж, иргэдэд заавар зөвлөгөө, чиглэл өгч ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг

13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газрууд, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаныхан 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 9,10,11,12 дугаар байр гэх хагас зуун жилийн насжилттай байранд очиж, нөхцөл байдалтай нь танилцан, иргэд оршин суугчдын санал хүсэлтийг сонсон, асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажилласан.

Иргэдтэй хийх уулзалтыг тогтмол зохион байгуулж хэвших

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

13 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ 86.1 ХУВЬТАЙ ХЭРЭГЖСЭН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4240
8690
96764
4012843

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc