НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

 

 

2019 оны 06 дугаар сарын 11                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Газар зохион байгуулалтын алба

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих 10 байршлын газар чөлөөлөлтийн асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсгийг дүүргийн Засаг дарга нарын оролцоотой байгуулж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Газар зохион байгуулалтын алба

Олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоож ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Газар зохион байгуулалтын алба

Газар эзэмших, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байх. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс,

Нийт байгууллага

Нийслэлийн 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Үүнд: Тохижилтын ажлын чанар гүйцэтгэл болон соёлын өвийг хамгаалж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа шуурхайлах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Боловсролын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулах, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургаж чадвахжуулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсүүдэд тавих хяналтыг сайжруулах, агаарын чанар сайжруулах бүсэд дүүрэг, хороод тус бүрээр хяналт тавих, тооллого явуулах хуваарь гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. Анхаарах зүйл: • “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад анхаарах, • Дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхой, шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр нь үндэслэлтэй, бодитой байх, • Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн байх, /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх шилжих хөрөнгө орууллалт болон их засвар, тоног төхөөрөмжийн саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 06 дугаар сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. /Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлд 2019 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, батлагдсан хөрөнгийг бүрэн ашиглах зорилгоор мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын явцад гарсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын бүхий л үе шатуудад хяналт тавих, эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, төслийн удирдагч нар ахалсан ажлын хэсэг байгуулагдсан, Ажлын хэсгээс долоо хоног бүр хариуцсан дүүргийнхээ мэдээг гарган НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлж, тайланг нэгтгэн Нийслэлийн Засаг даргад долоо хоног бүр, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд сар бүр таницуулах. /НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны тохижилтын судалгааг хороо, сууц өмчлөгчдийн холбоо тус бүрээр гаргаж 2019 оны 06 дугаар сарын 14-ний дотор ирүүлэх, 2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ны хүртлэх хугацаанд өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртлэх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аян өрнүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2019.06.18-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1087
44505
119410
4693625

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc