НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№10/

 

       

2019 оны 06 дугаар сарын 05                                                                                                                                                               Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар “Явуулын ажлын байр”-ыг бий болгох, дүүргүүдийн ЗДТГазар иргэдэд төрийн ямар төрлийн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаарх дэлгэрэнгүй судалгааг хороо тус бүрээр гарган НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх, Судалгаанд үндэслэн “Явуулын ажлын байр”-ыг хороодод ажиллуулах хуваарийг гаргах НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн хороодын иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний судалгааг хороо тус бүрээр гаргасан бөгөөд судалгаанд 16 хороодын нийт 855 иргэн хамрагдсанаас 9 төрлийн төрийн үйлчилгээг нэмж авахыг хүссэн байна. Иргэдийн 25% нь Газар зохион байгуулалтын албаны үйлчилгээ, 20% нь Нийгмийн даатгалын үйлчилгээ, ТҮЦ машин байршуулах, 12% нь гадаад паспорт захиалах үйлчилгээг хорооноос авах саналаа ирүүлсэн. Судалгааны талаарх нэгдсэн дүн мэдээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1222 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

2

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 30 хоногийн хугацаанд нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, бодитой үр дүн гаргаж ажиллах, анхан шатны өрхийн эмнэлгээс эхлээд бүх шатанд анхаарч ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар “Инээмсэглэл-Эерэг хандлага”-ын жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган батлуулж, дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнд:

Ажлын хариуцлага, ёс зүйг сайжруулах чиглэлээр:

  • Инээмсэглэл эерэг хандлагыг үйл ажиллагаандаа

    мөрдлөг болгох, эерэг мэдээллийн урсгал бий болгох зорилгоор нийт эмч эмнэлгийн ажилтнуудад ёс зүйн сургалтыг 4 удаа зохион байгуулж нийт 242 эмч хамрагдсан.

  • Ёс зүйн зөрчлийн талаарх гомдол тухайлбал албан үүргээ биелүүлэхдээ иргэд үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцсан, гадуурхсан, хүнд суртал гаргасан талаарх гомдол, мэдээллийг Засгийн газрын 11-11 утсаар хүлээн авч, нийт 11 зөрчлийг байгууллагын ёс зүйн салбар хорооноос шалган тогтоож, ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлд дүгнэлтийг хуулийн хугацаанд хүргүүлсэн.

Үйлчилгээ стандартыг сайжруулах чиглэлээр:

  • Хүлээн авах яаралтай тусламжийн хүлээлгийн өрөөнд засвар тохижилтын ажлыг хийж эрүүл ээлтэй орчинг бүрдүүлэн сувилахуйн тусламж үйлчилгээний угтах, тосох, зөвлөх, эргэх холбоог үүсгэн өдрийн 8 цагаар байнгын туслах сувилагчийг ажиллуулан хүлээгдэл чирэгдэл, иргэдийн бухимдлыг бууруулан ажилласан.
  • Эрчимт эмчилгээний тасгийн хүнд өвчтөний мэдээллийг 2 цаг тутам 24 цаг электрон самбараар явуулж ар гэрийнхэнд нь ил тод болгосон. Төв зааланд электрон самбараар үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөмжийг өдөр 8 цагаар явуулж байна.

Албан хаагчдын ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх

70%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Солонго, Эрүүл мэндийн төвийн архив, бичиг хэргийн ажилтан Л.Дуламсүрэн, Нэгдсэн эмнэлгийн архив, бичиг хэргийн ажилтан Л.Оюун

3

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх. /Захирагчийн ажлын алба, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа орчны 50м хүртэлх нийтийн эдэлбэр газрын тохижилт, цэвэрлэгээ, арчилгааг иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлэх ажлын дагуу нийт 365 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 50 метрийн зураглал гаргаж байна. Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн оролцоотой 800м2 талбайг зүлэгжүүлж, 12000 ширхэг мод, бут сөөг тарьж, 30 метр урт хайс хашлага, 356 метр урт явган замыг засварлах шинэчлэх ажлыг хийж гадна талбайн тохижилтыг сайжруулан ажилласан.

Орчны тохижилтыг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах

50%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

4

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах. Үүнд: 1. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах. 2. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах. 3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах. 4. Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах. 5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих. 6. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих

нөхцөлийг бүрдүүлэх. 7. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд, бусад Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/

Нийгмийн бодлогын хэлтэс:

  1. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг хороодын нутаг дэвсгэрт тэмдэглэн өнгөрүүлэх тухай” дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/181 дүгээр захирамж батлагдан, хүүхдийн баярыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг боловсруулсан. Хуваарийн дагуу дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгдсэн баярын үйл ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэгч, хараа хяналт сул, зорилтот өрхийн нийт 2812 хүүхдэд дүүргийн Засаг даргын гарын бэлгийг гардуулсан. Дүүргийн 16 хорооны 15000 гаруй хүүхэд багачууд эцэг эхийн төлөөллийн хамт нийт 19000 гаруй иргэд баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн.

2. Цагдаагийн I, II хэлтэс:

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж, иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй, амарч зугаалах газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өдрийн 14:00 цагаас 22:00 цагийн хооронд Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуу 2 талаар, Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн орчим, Хүннү молл, Вива сити хороолол явган эргүүлийн 15 чиглэлд нийт 60 албан хаагчийг хэв журам сахиулах эргүүлд ажиллуулсан.

Ажиллах хугацаанд эцэг, эх, асран хамгаалагчаас төөрсөн 6 хүүхдийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, гудамж талбай, олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй 4 иргэнийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, санамж, сэрэмжлүүлэг зөвлөмж 200 ширхгийг тарааж, сэжиг бүхий явсан 19 иргэний биед үзлэг шалгалтыг хийж ажилласан.

3. Замын цагдаагийн хэлтэс:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 06:30-23:00 цаг хүртэл 22 цэгт 41 алба хаагч иргэд болон жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой оролцох, хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн оврын гэрлийг асааж оролцохыг анхааруулж ажилласан. Тухайн өдөр зам тээврийн ноцтой осол, хэрэг гараагүй болно.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөний нөхцөл байдлыг Фм-88,8 радиогоор 4 удаагийн давтамжтай иргэд жолооч нартмэдээ мэдээллийг хүргүүлсэн.

4. Замын цагдаагийн хэлтэс:

Томоохон худалдаа үйлчилгээний төв болох “Zaisan square”, “Zaisan hill”, “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнйн удирдлагуудад баярын өдөр зогсоолоо үнэ төлбөргүй ажиллуулах болон хамгаалалтын алба хаагчдыг нэмж ажиллуулах мэдэгдэл хүргүүлэн хөдөлгөөн зохицуулалтад хамтран ажилласан.

5. Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг угтан жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээнд хүүхэд, багачууддаа зориулан 11 аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүнийг худалдаалж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавин ажилласан.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу 1-16 хороонд 29-31-ний өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж 8 дугаар хорооны хүнсний дэлгүүрт худалдаалж байсан хугацаа дууссан попкорн 10 ширхэг, шоколад 4 ширхгийг хурааж, 2 акт хүргүүлэн ажилласан. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 28 улсын /ахлах/ байцаагчид дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 273 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, 84 аж ахуй нэгж байгууллага болон иргэнд зөвлөмж өгч ажилласан. Илэрсэн зөрчил байхгүй болно.

6. Замын цагдаагийн хэлтэс:

Иргэд, жолооч нарт хөдөлгөөний ачаалалтай холбоотой мэдээллийг ФМ 88.8 шууд эфирээр хүргэж нийтийн тээврээр үйлчлүүлэх тухай зөвлөгөө хүргэсэн. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Автобус-1 ТӨҮГ, Автотерминал, Ати-Бус ХХК зэрэг байгууллагад тухайн өдөр хөдөлгөөнд оролцохдоо оврын гэрлийг асааж оролцох, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийг анхааруулж ажиллалаа.

7. Цагдаагийн I, II хэлтэс:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдэд хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж “Сэргийлэгч хүү-Зөвлөгч охин” 1-11 цуврал санамжийг нийт 154700 дагагчтай фэйсбүүк 29 группт шторк мэдээллийг байрлуулан хүргэж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс бэлтгэсэн зурагт контент 15, видео шторк 10, нэвтрүүлэг 9-ийг байгууллагын цахим хуудсанд нийтлэн, хандалт ихтэй цахим хаягт байршуулан, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг 200 ширхгийг тараасан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс,

Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Солонго, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс: Захиргааны удирдлагын тасгийн төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Дунжид, Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ч.Бямбадагва, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

5

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дүүргийн худалдан авах ажиллагааны газруудад хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах. /Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

Улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээний хувьд:

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих А/188 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 6 төсөл арга хэмжээнээс 1 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээг хийж, 1 төсөл арга хэмжээний тендерийг зарласан материал хүлээн авч, 2 төсөл арга хэмжээний зураг төсөвт өөрчлөлт оруулан магадлал хийгдэхээр, 1 төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт боловсруулж, 1 төсөл арга хэмжээний байршлын судалгаа хийгдэж байна. А/256 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээний архитектур төлөвлөлтийн даалгавар хот байгуулалт, хөгжлийн газраас хүлээгдэж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих А/158 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээний тендерийг зарласан. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. А/376 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээний тендерийг зарласан материал хүлээн авч байна.

А/529 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 1 ажлын техникийн тодорхойлолтыг боловсруулж байна.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих А/132 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 8 төсөл арга хэмжээний хувьд 3 төсөл арга хэмжээний тендерийг зарласан материал хүлээн авч байгаа 1, тендерийн үнэлгээ хийж байгаа 2, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 2, байршлын судалгааг НХОГ-т хүргүүлсэн ажлын даалгавар хүлээгдэж буй 3 төсөл арга хэмжээ байна.

Тендер шалгаруулалтын ажлыг хурдан шуурхай чирэгдэлгүй, ил тод нээлттэй хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах

70%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Х.Ганбат, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

6

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас тэдгээрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, дүгнэлт, үйл ажиллагаандаа мөрдөж буй стандарт, төлөвлөгөөг 2019 оны 06 дугаар сарын 05-ны дотор Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ /Хавсралт мэдээллийг ERP системд байршуулсан/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Үйл ажиллагааны төлөвлөгөө:

Төсвийн Шууд захирагч, Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах 2019 оны Үр дүнгийн гэрээний төслийг боловсруулан батлуулсан бөгөөд гэрээний 2 дугаар хавсралт болох “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд тусгах саналыг хэлтэс, тасгуудаас хүлээн авч нэгтгэн батлуулсан. Тус төлөвлөгөө нь нийт 6 бүлгээс бүрдэж байгаа бөгөөд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 30, “Нийслэлийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 1, “Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 101, “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”-ийн хүрээнд 13, Засаг даргын Тамгын газрын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд 16, бусад ажлын хүрээнд 10, нийт 171 ажлыг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 04/1212 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Хууль зүй архивын тасаг:

Үйл ажиллагаандаа мөрдүүлж буй стандарт, норм:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон дэргэдэх хэлтэс, албад архив, албан хэрэг хөтлөхдөө Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” /2009 он/ болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт” /2011 он/-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль зүй архивын тасаг

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал, Хууль зүй архивын тасгийн архивч Н.Отгонсүрэн

7

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд Улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах. /Нийт байгууллагууд/

Хууль зүй архивын тасаг:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11/1038 дугаар албан бичгээр дүүргийн хөмрөг үүсгэгч 104 байгууллагуудад Улсын үзлэг зохион байгуулах тухай удирдамжийг хүргүүлэн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Улсын үзлэгт бэлтгэл ажлыг сайтар хангах

30%

Үүрэг даалгаврыг: Хууль зүй архивын тасаг, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Хууль зүй архивын тасгийн архивч Н.Отгонсүрэн

8

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга нарт дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж иргэн, хуулийн этгээдэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах, дулааны алдагдлыг бууруулах, дулаан хангамжийн байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, сайжруулсан хатуу түлшийг хэрэглээг дэмжих талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулах, сурталчилгаа хийх, зөвлөмж хүргэх. 2. Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний нөөцийн судалгааг гаргах. 3. Гэр хороололд оршин суугаа албан хаагчдыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах нөхцөлөөр хангах;. 4. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах, нөөцлөхийг уриалах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

1.Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг ханган дүүргийн 1-16 хороонд 100 ширхэг “УРИАЛГА” хэвлүүлэн тарааж, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай” гарын авлага 10000 ширхэг, “Дулааны алдагдлыг бууруулах гэр, байшингаа дулаалах” тухай зөвлөмж гарын авлага 10000 ширхгийг тус тус тарааж, гэр хорооллын 4-16 хороонд “Сайжруулсан түлш”-ний тухай сургалтыг 6 удаа зохион байгуулсан.

2.Гэр хорооллын айл өрхүүдэд түүхий нүүрсний нөөц бүрдүүлсэн айл өрх байхгүй байна.

3.Гэр хороололд оршин суугаа албан хаагчдын судалгааг хэлтэс, албадаас хүлээн авч байна. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хороодын Засаг дарга, дэргэдэх хэлтэс, албадын нийт 38 албан хаагчид дулааны улиралд сайжруулсан түлш нөөцлөх талаар сургалт зохион байгуулан ажилласан.

4.Сайжруулсан түлш нөөцлөх талаар хороодын иргэдэд, 15-100 кВт-ын хүчин чадалтай зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудад 2019 оны 04, 05 болон 2 удаа сургалт зохион байгуулж, “Таван толгой түлш” Улсын үйлдвэрийн газартай хамтран гэрээ байгуулан түлшээ нөөцлөх, худалдан авах талаар зөвлөмжийг 2 удаа өгсөн.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

1.Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сайжруулсан түлшний түгээлт, нөөцлөлтийн хүртээмжтэй байдлыг хангах ажлын хүрээнд 16 хорооны Засаг дарга нарт болон 5 дугаар хорооны иргэд, аж ахуй нэгж байгууллагад агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах, дулааны алдагдлыг бууруулах, дулаан хангамжийн байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, сайжруулсан хатуу түлшийг хэрэглээг дэмжих талаар олон нийтэд чиглэсэн сургалт зохион байгуулсан.

3.Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт албан хаагчдын хүрээнд гэр хороололд амьдардаг албан хаагч байхгүй болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдээлсэн.

Сайжруулсан түлш хэрэглэх талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулж, эрчимжүүлж ажиллах

70%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

9

НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. Үүнд 1. Иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүднээс дүүрэг, хороодын түвшинд салбар ажлын хэсгийг шуурхай удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэн идэвхтэй хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт. 2. Газрын зөрчил арилгах ажлын үр дүнд чөлөөлсөн газруудад зураг төсөл боловсруулан баталж, тохижилт, зам талбайг байгуулан газар ашиглалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг УБ хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газарт 3. Урьдчилж төлөвлөсөн ажлуудаас үлдсэн 19 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг шуурхай хийж гүйцэтгэх, судалгаа шинжилгээ, хийж бусад байршлуудыг тогтоох. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд

Газар зохион байгуулалтын алба:

"Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж болон дүүргийн Засаг даргын 2018 оны А/142, А/331 дүгээр “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн хэрэгжилтийг ханган:

  • 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгой Дайчдын хөшөөний орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 ТҮЦ-г чөлөөлсөн.
  • 10 дугаар хороо Нисэхийн зам дагуу зөвшөөрөлгүй

байрлуулсан 4 хуушуурны ТҮЦ-ийг чөлөөлөөд байна.

Инженерийн шугам сүлжээ бүхий газар, ногоон байгууламжид явган хүний зам талбайн замыг хаажэрх зүйн акттай болон эрх зүйн актгүй газрыг чөлөөлөх судалгааг шинэчлэн гаргаад байна.

Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх

70%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газрын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

10

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ойр орчныхоо авто замын хөдөлгөөний зохион байгуулалт, эрчмийг сайжруулах чиглэлээр тодорхой, үр дүн хүрэхүйц, саналыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт хүргүүлэх, ирүүлсэн саналыг үндэслэн, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах чиглэлээр санал боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөний хяналтын газар, Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Авто замын хөгжлийн газар, Дүүргүүд/

Замын цагдаагийн хэлтэс:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуучин троллейбусны эцсийн зогсоолыг /БММЗ/ “Бетон арматур” ХХК-ны хойд талын зогсоол руу шилжүүлэх саналыг Нийслэлийн тээврийн газарт албан бичгээр хүргүүлсэн.

Зайсангийн гудамжны хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Арьс ширний цагаан хаалганаас зүүн тийш “Улаанбаатар” сувиллын урдуур явсан замаар 115-р сургуулийн баруун талын замтай холбох, Үйлдвэрийн гудамжны хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор “Витафит” ХХК эргэдэг уулзвараас урагшаа яваад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1-р баазын урд талаар явсан замыг засварлан ашиглах, Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор “Хурд” хорооллын зүүн талын замыг нээж, Махатма Гандигийн гудамжтай холбосноор Их Монгол улсын гудамжтай холбох, Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Хуучин төмөр зам дагуу Үйлдвэрийн гудамжийг Чингисийн өргөн чөлөөтэй холбох 510 метр замыг холбох, Их Монгол улс гудамжны хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Хансвилл хотхоны замыг Зайсангийн гудамжтай холбох талаарх саналыг Тээврийн цагдаагийн албанд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дотоод сүлжээгээр хүргүүлэн, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ч.Бямбадагва

11

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн чиг ур чадварыг дээшлүүлэх, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 онд баталсан албан хаагчдын сургаж хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх 3 зорилт бүхий 11 үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр батлуулсан. Төлөвлөгөө хуваарийн дагуу зохион байгуулагдан албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллахад анхаарлаа хандуулан Ёс зүйн сургалтад 10 албан хаагч, Авлигын эсрэг сургалтад ЗДТГ болон дэргэдэх хэлтэс албадын 25 албан хаагч, Япон, БНСУ зэрэг гадаад улсад туршлага судлах, сургалтад 44 албан хаагч, дээд шатны байгууллагаас зохион байгуулсан 19 удаагийн сургалтад давхардсан тоогоор 58 албан хаагч, мэргэшил дээшлүүлэх богино хугацааны болон зайн сертификаттай сургалтад 10 албан хаагчийг тус тус хамруулан нийт 166 албан хаагч сургалтад хамрагдсан байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сарангуа

12

Нутгийн захиргааны байгууллагуудаас томоохон аж ахуйн нэгж байгууллагад очиж үйлчилдэг болох асуудлын талаар саналаа НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлийн Хан-Уул дүүргээс төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, аж ахуйн нэгж байгууллагад очиж үйлчлэх саналыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1221 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

13

Дүүрэг, хороодын Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэрийн тохижилтын ажилд анхаарал хандуулж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудад техник хяналт хийх ажлын хэсгийг байгуулсан. Техник хяналтын ажлын хэсэг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 34, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 12 төсөл арга хэмжээ тусгагдан, хяналт тавьж ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 3 байршилд, дүүргийн төсвийн хөрөнгөөр 5 байршилд тус тус бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд хийгдэж байгаа бөгөөд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гүний худаг гаргах ажил хийгдэж ажлын явц 90%-тай хүлээн авах шатандаа байна.

Тохижилтын ажлыг эрчимжүүлэх

60%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

14

Төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, оролцоо, цаг ашиглалтыг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хариуцсан чиглэлээр хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчлэх, харуул хамгаалалтаас эхлээд ёс зүйн өндөр зарчимтай ажиллах, иргэдийг хүлээлгэлгүй түргэн шуурхай үйлчлэх

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 дугаар тушаалаар “Ажлын цаг ашиглалтын журам”-ыг батлан мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 16 хороодын цаг бүртгэлийн нэгдсэн системийг бүрэн хянаж, ажлаас чөлөөлөгдсөн болон шинээр ажилд томилогдсон албан хаагчдын бүртгэлийг цаг тухай бүрд нэмж, 300 гаруй албан хаагчдын нэгдсэн болон дэлгэрэнгүй тайланг шуурхай гарган ажиллаж байна. Нийслэлийн дотоод удирдлага хяналтын цогц систем ERP.ULAANBAATAR.MN-д ажлын цаг ашиглалт, хурууны хээний бүртгэлийн програм хангамжид нийт 70 албан хаагчийн цагийн бүртгэлийг холбон, 2019 оны эхний хагас жилийн байдлаар зөрчил дутагдал гаргасан 3 албан хаагчид сануулах шар картыг өгсөн. Иргэдэд төрийн үйлчилгээ авахад түргэн шуурхай үйлчлэхээр дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны 1 давхарт угтах үйлчилгээний ажилтан болон харуул хамгаалалтын ажилтнууд иргэдийг хүлээн авч, чиглүүлж, зааварчилгаа өгч ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

15

Хороодын Засаг дарга нар иргэдийнхээ санал бодлыг сонсож, иргэдтэйгээ тулж ажиллах, ажилгүй иргэдийн судалгааг гаргаж, ажлын байраар хангах асуудлыг судлан шийдвэрлэх.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Дүүргийн 16 хороодын Засаг дарга нар өдөр бүр иргэдийг хүлээн авч уулзаж байгаа бөгөөд 2019 оны эхний хагас жилийн байдлаар:

  • 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон 9,10,13 дугаар хорооны Засаг дарга нар 600 гаруй иргэдтэй,
  • 2019 оны 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Л.Болд болон 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, холбогдох албаныхан 495 иргэдийг тус тус хүлээн авч ажлын тайлан болон иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажилласан.
  • 2019 оны 04 дүгээр сард хуваарьт өдрүүдэд 7 дугаар хорооны Засаг дарга 7 хэсгийн нийт 300 гаруй иргэдтэй,
  • 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Одончимэг,Төлөөлөгч Батсайхан, хорооны Засаг даргын ажлын албаны хамт олон “Иргэдээ сонсьё” уулзалт,
  • 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин болон Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдлагууд хорооны иргэдтэй уулзалт хийж 2016-2019 онуудад нийслэлийн хөрөнгөөр болон бусад хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын талаар хийгдсэн ажлууд болон 2019-2020 онд хийгдэх ажлуудын талаарх мэдээллийг иргэдэд өгч, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал хүсэлтийг сонсож ажилласан.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс:

Хан-Уул дүүрэгт 2019 оны эхний хагас жилийн байдлаар LMIS програмд ажил хайгчаар 1 дүгээр хороо-19, 2 дугаар хороо-24, 3 дугаар хороо-34, 4 дүгээр хороо-32, 5 дугаар хороо-9, 6 дугаар хороо-5, 7 дугаар хороо-8, 8 дугаар хороо-13, 9 дүгээр хороо-13, 10 дугаар хороо-22, 11 дүгээр хороо-28, 12 дугаар хороо-11, 13 дугаар хороо-9, 14 дүгээр хороо-7, 15 дугаар хороо-64, 16 дугаар хороо-24 нийт 322 иргэн тус тус бүртгэгдсэн байна. Тайлант хугацаанд 510 иргэнийг ажилд зуучилсан бөгөөд LMIS програмд бүртгэлтэй 322 ажил идэвхтэй хайгч, ажилгүй иргэдийг хороодын Засаг дарга нар болон хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч ажилд зуучлах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Ажилгүй иргэдийн ажлын байраар хангахад анхаарч ажиллах

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцацрал

15 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ 81.3 ХУВЬТАЙ ХЭРЭГЖСЭН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1460
18943
149570
4723785

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc