НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

 

2019 оны 07 дугаар сарын 22                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар,

нийт байгууллагууд

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн хашаанд байгаа янданг буулгах ажлыг зохион байгуулах. • Түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг зохион байгуулах. • Шинээр боловсруулагдсан журмыг батлуулах ажлыг шуурхайлах. • УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах нарийвчилсан хуваарийг гаргах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах 3 сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чилэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр /дүүрэг, хороо/ зэргээр Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: • Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил • Орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйлчилгээний ажил • Гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. • Засгийн газрын 2019 оны Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах. /

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар хариуцсан дүүрэг, дүүрэг дээр очиж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Нийгмийн бодлогын хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс

Сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих болон урсгал засварын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрэл дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ны дотор байршуулж дуусгах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Нийгмийн бодлогын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархцтай ашигт малтмал олборлохоор аж ахуйн нэгж, байгуулагатай байгуулсан эвлэрлийн гэрээг цуцалж, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавьсан тухай Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг 14 хоногт тутамд зохион байгуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.07.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2152
0
96289
5056754

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc