ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нийтийн эзэмшлийн зам талбай камержуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ДОНТ-02-10/

Хан –Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан- Уул дүүргийн 10 дугаар хороо нийтийн эзэмшлийн зам талбай камержуулалтын ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер  шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендерийн урилгыг нээлт болохоос 1 өдрийн өмнө бичгээр авсан байна.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:
    • Сүүлийн 2 жилд /2016, 2017 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь

      12 000 000 төгрөгөөс багагүй байна.

  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
    • Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
    • Сүүлийн 2 жилийн /2016, 2017 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 8 000 000 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй камержуулалтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Тийм

Үүнд: Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог:

 

Харилцаа холбооны  үйлчилгээ эрхлэх Б ангилал- Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ

 

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг–аас өмнө цахим системээр илгээнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 минут -т нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2498
30330
109855
2938694

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc