2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

 

 

2017.04.19                                                                                                                                                       Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Үүрэг даалгавар биелүүлээгүй шалтгаан

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

  1. 5

2017 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн Төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 цаг, ажил тарах цагийг 17:00 цаг болгон ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан дүүргийн төр захиргааны байгууллагууд батлагдсан цагийн хуваарийг мөрдөж, хурал, зөвлөгөөн болон бусад ажлаа уялдуулан зохицуулж ажиллах.

2017 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн Төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 цаг, ажил тарах цагийг 17:00 цаг болгон ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадад мэдэгдэж, ажлын цагийн хуваарийг мөрдөн ажиллаж байна.

-

-

100

Үүрэг даалгаврыг: Бүх хэлтэс, албад

Биелэлт гаргасан: Өргөдөл, гомдол, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

2

“Хоггүй Хан-Уул аян”-ы хүрээнд зохион байгуулж байгаа тохижилт, цэвэрлэгээний ажилд оролцохгүй байгаа байгууллага, Аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, арга хэмжээ авч ажиллах,

Хоггүй-Хан-Уул аяны хүрээнд нийт 922804 м2 талбайг хамруулан цэвэрлэж, 1726 ААНБ их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй ААНБ-н судалгааг гаргаж МХХ-т хүргүүлж ажилласан.

Мэргэжлийн хяналтын хэлтсээс 4 ААНБ-д шаардах хуудас өгч, 2 ААНБ-д 1170000 мянган төгрөгийн торгууль тавьж энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэн явагдаж байна.

Бүх нийтийн цэвэрлэгээний ажилд оролцохгүй байгаа 2, 11 дүгээр хороодын Засаг дарга нарт улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллалаа.

Аяны хүрээнд хороодын Засаг дарга нартай холбоотой ажиллаж хорооны жалга, гуу суваг шуудуунд үүссэн үүсмэл хур хогийн цэгүүдийг цэвэрлэх, тээвэрлэх ажил үргэлжлэн явагдаж байна.

-

-

100

Үүрэг даалгаврыг: ЗДТГ, ТНААХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: ТНААХ-ийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн О.Солонгоо

МХХ-ийн мэргэжилтэн Н.Номуундарь

3

Гал, ус, ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах. Тодорхой ажил зохион байгуулахад Засаг даргын зүгээс дэмжлэг, туслалцаа байгаа эсэхийг танилцуулах

Нийслэлийн Онцгой комиссын 2017 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” 03 тоот албан даалгаврын хүрээнд дүүргийн Онцгой комиссын даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгаврыг гаргуулж албан даалгаврыг холбогдох аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Дүүргийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 8 байгууллагад шалгалт хийж, ой хээрийн түймэр унтраах хүч хэрэгсэл, багаж хэрэгслийг бэлтгүүлэн, эргүүл шалгалт хийх хуваарь гарган дүүргийн Богд-Хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран 04 сарын 03-ны өдрөөс хойш эргүүл шалгалтыг 25 алба хаагч, 2 техниктэй явуулан ногоон бүсэд зорчиж явсан 54 иргэн, 18 автомашиныг буулган, 110 иргэнд санамж тараан ажилласан байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Богд Хан-Уулын Богино, Зайсан, Нүхт, Жаргалант, Чандмань, Арцат, Хүүш, Өвөр Зайсангийн амуудад ногоон бүсийн эргүүлийг Гал түймэр унтраах, аврах ангиудын албан хаагчид 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Эргүүл 06 сарын 15 хүртэл явагдана.

Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд төлөвлөгөөт гал түймэр унтраах тархалтын сургуулийг “Говь” ложистик, “АПУ” ХХК-ийн албан хаагчдад явууллаа.

-

-

100

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн Ж.Энхтөр

4

Дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс гомдол, санал ихээр ирж байгаатай холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийх Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг Засаг даргын нэгдүгээр орлогчоор ахлуулсан захирамжийн төсөл, шалгалтын удирдамжийг боловсруулан хүргүүлсэн. Засаг даргын орлогч дээр танилцагдаж байна.

 

Шалгалтын ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл СӨХДЗ-тэй хамтран 2 сарын хугацаатай зохион байгуулахаар удирдамжийг боловсруулж танилцуулсан.

 

-

-

70

Үүрэг даалгаврыг: ЗДТГ, ТНААХ

Биелэлт гаргасан: Гэрэлтүүлэг, СӨХ, Тохижилт хариуцсан мэргэжилтэн С.Батдорж

5

Карьерын ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Байгаль орчны газраас дэмжиж холбогдох шийдвэрийг гаргаж өгөх боломжтой гэсэн тулхолбоо барьж хамтран ажиллах.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа ААНБ-ын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалт 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

-

-

90

Үүрэг даалгаврыг: ЗДТГ, ТНААХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Ю.Энхтунгалаг

МХХ-ийн мэргэжилтэн Н.Номуундарь

6

13-р хороо Шувууны Бөхөгийн хөндийн карьерын үйл ажиллагааг 2017 оны 04 сарын 20-ны өдөр гэхэд бүрэн зогсоох арга хэмжээ авах.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар ХУД-ийн 12 дугаар хорооны 8 ААН, 13 дугаар хорооны 14 ААНБ-дад хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

.

70

Үүрэг даалгаврыг: ЗДТГ, ТНААХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Ю.Энхтунгалаг

МХХ-ийн мэргэжилтэн Н.Номуундарь

7

Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд шуурхай хийж ,гүйцэтгэхэд анхаарч ажиллах

Дүүргийн 2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд дүүргийн төсвийн хөрөнгөөр 11, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4, захиалгат 1, нэмэгдсэн 1, нийт 17 төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар тусгагдсан. Эдгээр ажлуудыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  • Гэрээ байгуулсан болон гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн – 4,
  • Тендер зарлагдсан - 1,
  • Ажлын хэсэг байгуулагдаж буй – 1,
  • Захиалагчаас зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй – 10,

Цуцлагдсан - 1 ажил байна.

-

Үлдсэн 10 төсөл хөтөлбөрийн зураг төсөв хийлгүүлэх, байршил сонгох ажлуудыг шуурхай зохион байгуулна.

90

Үүрэг даалгаврыг:

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс,

Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Мэргэжилтэн У.Намуун,

Худалдан авах ажиллагааны албаны Ахлах мэргэжилтэн Д.Чимгээ

8

Хороодод явагдсан Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлаар идэвх санаачлагагүй ажилласан 2, 3, 11, 15-р хороодын Засаг дарга нартай уулзаж тайлбар авч, тодруулах

2, 3, 15-р хороодын Засаг дарга нартай уулзан Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажилд оролцсон байдлыг тодруулж, цаашид дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг анхааруулсан.

 

-

100

 

Үүрэг даалгаврыг:

Засаг даргын Тамгын газар

Биелэлт гаргасан: Засаг даргын Тамгын газар

9

Дүүргийн хэмжээнд Өрхийн амьжиргааг тогтоох судалгааг 100 хувь гүйцэтгэх талаар анхаарч ажиллаж, дүн мэдээг танилцуулах

Монгол улс даяар ООТА-аар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт нэгэн зэрэг эхлүүлж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22:00 цагаар мэдээлэл цуглуулах ажлыг дуусгавар болгосон.

Хан-уул дүүргийн хэмжээнд Мэдээлэл цуглуулах ажлын баг бүрэлдэхүүнд Удирдлага хяналтын баг-1, Хэлтсийн дарга-1, Албаны дарга-1, Мэдээлэл, технологийн ажилтан-1, Судалгааны мэргэжилтэн-1, Чиглүүлэгч-1, Хөтөч-154, Тоологч буюу Асуулга авагч-122, Шивэгч-23, Хянагч буюу багийн ахлагч-16 нийт 321 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн тоо 26666 байсан. Эдгээр өрхөд бүрэн зочилж 26666 буюу 100 хувийн хамруулалт хийж ажилласан. Нийт хамруулалт хийсэн өрхүүдийн 26072 өрх буюу 97,8% нь бүрэн асуулга өгч, 594 өрх буюу 2,2% нь ООТА-аар “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа” өгөхөөс татгалзсан байна.

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын явцад Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас Хяналт мониторингийн баг 16 хороодод ажиллаж буй мэдээлэл цуглуулах багийнхантай уулзаж, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл авч, зарим өрхөд тоологч, хөтчийн хамт зочилж ажилласан.

Судалгааны мэдээлэл цуглуулах ажил 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өндөрлөснөөр цуглуулсан цаасан мэдээллийг баазад шивэх ажил үргэлжилж байна. Судалгааны мэдээлэл шивэх ажилд дүүргийн хэмжээнд 23 хүн ажиллаж байна. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 21597 өрхийн мэдээллийг 2 давтамжтайгаар баазад шивж оруулснаар ажлын явц 81%-тай үргэлжилж байна. Мэдээлэл шивэх ажил 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусна.

-

Мэдээлэл шивэх ажлыг хуваарийн дагуу 04 сарын 24-ний өдрийн дотор дуусгах

100

Үүрэг даалгаврыг:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс

Биелэлт гаргасан: Хяналт, шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Энхцэцэг

10

Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах талаар анхаарч , холбогдох газартай хамтран ажиллах

2017 оны эхний 4 сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 125 ширхэг авто замын босоо тэмдэг тавиулахаар саналыг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлснээс 106 ширхэг тэмдгийг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-аар стандартын дагуу тавиулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан.

2017.04.10-04.12-ны өдрүүдэд Нийслэлийн авто замын хөгжлийн газартай хамтран батлагдсан удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто замын босоо тэмдгийн тооллогын шалгалтаар явж, цаашид хурааж авах болон, засварлах, солих шаардлагатай тэмдгийн судалгааг гаргаж ажилласан.

2017 оны 05-р сард дүүргийн нутагт шинээр болон тодруулах шаардлагатай хэвтээ тэмдэглэлийг хийлгэх талаарх судалгааг нэг бүрчлэн гаргаж Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.

-

-

100

Үүрэг даалгаврыг:

ТНААХ,

Замын цагдаагийн хэлтэс,

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ган-Эрдэнэ

Замын цагдаагийн хэлтэс

11

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дүүргийн хороодыг хуваах ажил явагдана. Судалгаа хийж, санал боловсруулах.

Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хороодыг хуваах санал боловсруулах, бэлтгэл ажил хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулаад байна.

-

Санал боловсруулж, бэлтгэл ажлыг бүрэн хангах

100

Үүрэг даалгаврыг:

,

Улсын бүртгэлийн хэлтэс

Биелэлт гаргасан: Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил

Биелэлтийн үнэлгээ

92,7%

           

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6292
11686
88961
909629

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc