2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Хан-Уул дүүрэг                                                                       2017.04.10

 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Бүх хэлтэс албад

2017 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн Төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 цаг, ажил тарах цагийг 17:00 цаг болгон ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан дүүргийн төр захиргааны байгууллагууд батлагдсан цагийн хуваарийг мөрдөж, хурал, зөвлөгөөн болон бусад ажлаа уялдуулан зохицуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

2

ЗДТГ, ТНААХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

“Хоггүй Хан-Уул аян”-ы хүрээнд зохион байгуулж байгаа тохижилт, цэвэрлэгээний ажилд оролцохгүй байгаа байгууллага, Аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, арга хэмжээ авч ажиллах,

Ажлын 8 хоног

Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин

3

Онцгой байдлын хэлтэс

Гал, ус, ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах. Тодорхой ажил зохион байгуулахад Засаг даргын зүгээс дэмжлэг, туслалцаа байгаа эсэхийг танилцуулах

Ажлын 4 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

4

ЗДТГ, ТНААХ

Дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс гомдол, санал ихээр ирж байгаатай холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийх Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

5

ЗДТГ, ТНААХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Карьерын ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Байгаль орчны газраас дэмжиж холбогдох шийдвэрийг гаргаж өгөх боломжтой гэсэн тулхолбоо барьж хамтран ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

6

ЗДТГ, ТНААХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

13-р хороо Шувууны Бөхөгийн хөндийн карьерын үйл ажиллагааг 2017 оны 04 сарын 20-ны өдөр гэхэд бүрэн зогсоох арга хэмжээ авах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

7

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд шуурхай хийж ,гүйцэтгэхэд анхаарч ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

8

Засаг даргын Тамгын газар

Хороодод явагдсан Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлаар идэвх санаачлагагүй ажилласан 2, 3, 11, 15-р хороодын Засаг дарга нартай уулзаж тайлбар авч, тодруулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

9

Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс

Дүүргийн хэмжээнд Өрхийн амьжиргааг тогтоох судалгааг 100 хувь гүйцэтгэх талаар анхаарч ажиллаж, дүн мэдээг танилцуулах

Ажлын 4 хоног

Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин

10

ТНААХ,

Замын цагдаагийн хэлтэс,

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ

Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах талаар анхаарч , холбогдох газартай хамтран ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин

11

ТНААХ,

Улсын бүртгэлийн хэлтэс

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дүүргийн хороодыг хуваах ажил явагдана. Судалгаа хийж, санал боловсруулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд


Жич: Шуурхайн биелэлтийг  201
7.04.19ий өдөр 13:00 цагаас өмнө /loogii86@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

781
33967
85966
1217584

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc