2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                  2017.04.24

 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

ЗДТГ,

Бүх хэлтэс, албад

Нутгийн захиргааны байгууллагууд вэб сайтынхаа мэдээлэл, программын шинэчлэлийг тухай бүр тогтмол хийж ажлаа иргэдэд ил тод, нээлттэй байлгах. Ялангуяа хөрөнгө оруулалт, төсөв санхүү, хүний нөөцийн бодлого зэрэг ажлуудаа иргэдэд нээлттэй хүргэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

2

Газрын алба,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлж хашаа татаж орц, гарц хаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг зөрчлийг арилгуулж, буулгах арга хэмжээ авч ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

3

ЗДТГ,

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа траншейны таггүй худгуудыг тагтай болгох ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин

4

ЗДТГ,

Цэргийн штаб,

Хороод

Дүүргүүдийн ЗДТГ,хороодын Засаг дарганар 2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

 

Жич: Шуурхайн биелэлтийг  2017.05.03ы өдрийн 15:00 цагаас өмнө /loogii86@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1094
22092
75516
617652

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc