2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2017.05.04                                                                                                             Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

  1. 5

Нутгийн захиргааны байгууллагууд вэб сайтынхаа мэдээлэл, программын шинэчлэлийг тухай бүр тогтмол хийж ажлаа иргэдэд ил тод, нээлттэй байлгах. Ялангуяа хөрөнгө оруулалт, төсөв санхүү, хүний нөөцийн бодлого зэрэг ажлуудаа иргэдэд нээлттэй хүргэх.

 

www.khanuul.mn сайтыг бүрэн шинэчилж,иргэд мэдээлэл авахад хялбар болгон өөрчлөлт оруулж , цахим хуудсандахь мэдээллийн санг шинэчилж, баяжилт хийж байна. Үүнд:

  • Ил тод байдал цэсэнд Санхүүгийн ил тод байдал, Хүний нөөцийн ил тод байдал, Худалдан авах ажиллагааны ил тод байдал, Гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг 8 дэд цэс үүсгэн мэдээ, мэдээллийн баяжилтыг хийж байна.
  • Дүүргийн 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Худалдан авах ажиллагаатай холбоотой тендерийн урилга, нээлтийн мэдээг тендер зарлагдсан болон нээлт хийсэн өдөр, сонгон шалгаруулалтын үр дүнг гэрээ байгуулсан өдөр дүүргийн сайтаар олон нийтэд нээлттэй хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 5 урилга, нээлтийн 4 мэдээ, 4 ажлын үр дүн, худалдан авах ажиллагааны 2017 оны төлөвлөгөөг сайтад байршуулан мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллаж байна.
  • Мөн www.khanuul.mn сайтыг шилэн дансны цэстэй холболт хийж санхүүгийн мэдээг хуваарьт хугацаанд нь байршуулж байна.
  • Мөн Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Тамгын газар, хороодоос цаг үеийн ажлын мэдээ мэдээлэл, Засгийн газар, Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт тохижилтын ажлын мэдээ мэдээллийг хүлээн авч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран олон нийтэд сурталчлан, цахим хуудсандаа тогтмол мэдээлж байна.

Мэдээ, мэдээллийн баяжилт, шинэчлэлтийг тухай бүр хийж ил тод байдлыг ханган ажиллах

100

Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлж хашаа татаж орц, гарц хаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг зөрчлийг арилгуулж, буулгах арга хэмжээ авч ажиллах.

Дүүргийн засаг даргын 2017 оны 04 сарын 25-ны А/115 албан тоотын дагуу Чингисийн өргөн чөлөө, “Номин юнайтед” ХХК-ийн хойд талд байрлах явган хүний зам дээр зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдэд шаардах хуудас хүргүүлсэн.

2017 оны 05 сарын 02-ны өдөр 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ дүр төрх СӨХ”-ийн нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгасан.

Албадан буулгах ажлыг зохион байгуулах

70

Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа траншейны таггүй худгуудыг тагтай болгох ажлыг зохион байгуулах.

Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны орчимд цөмөрсөн байсан 2 худгийг тус замыг барьж гүйцэтгэсэн Түм арвижих ХХК-иар засварлуулж хэвийн ажиллагаанд оруулсан. Одоогийн байдлаар таггүй болон цөмөрсөн худаг байхгүй болно.

 

 

Таггүй болон цөмөрсөн худаг байхгүй болно.

100

Дүүргүүдийн ЗДТГ,хороодын Засаг дарга нар 2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангуулах.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/186 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2017 оны А/103 дугаар захирамж гарган цэрэг татлагын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнд:

-Тамгын газрын дарга Цэрэг татлагын товчооны даргын А/56 дугаар тушаалаар Цэрэг татлагын товчоонд ажиллах Цэргийн албан хаагчдыг томилсон.

-Нийт зарлан дуудах хуудасны 95,2 хувь нь эзэндээ хүрч тараагдаж, бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх 39 ажлаас 35 буюу 89,7 хувь нь биелэгдээд байна. Цэрэг татлагаар төлөвлөгөө бүрэн биелэгдэх боломжтой.

-2017 оны 05 сарын 01, 02-ны өдрүүдэд Цэргийн жинхэнэ албанд хугацаа дуусган халагдаж ирсэн цэргүүдийг хүлээн авсан. Алба хаагчдыг Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагууд, дүүргийн Соёлын ордонтой хамтран хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн.

Хэрэгжилтийг бүрэн хангах

90

Биелэлтийн дүн

 

 

90 %

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

656
33884
85841
1217459

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc