2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

 

2017.05.31                                                                                                                                                         Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

НИТХ-ын 10 дугаар чуулганаар хэлэлцэж баталсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөөг 05-09 дүгээр сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах, цаг хугацаанд нь тайлан мэдээгээ НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагуудад/

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06/830 дугаар албан тоотоор хүргүүллээ.

Төлөвлөсөн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, тайлан мэдээг хугацаанд нь хүргүүлэх

100

Үүрэг даалгаврыг: ЗДТГ,

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Ю.Энхтунгалаг

2

Нийслэл дэх Төрийн аудитын газраас төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2016 оны сангийн нэгдсэн тайланд өгсөн аудитын зөвлөмж, аудитын дүгнэлтээр хязгаарлалттай дүгнэлт авсан төсвийн шууд захирагч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагууд гаргасан зөрчлийг арилгах, цаашид гаргахгүй байх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/305 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2016 оны сангийн нэгдсэн тайланд Нийслэлийн аудит зөрчилгүй “Стандарт” дүгнэлт өгсөн болно. Нийслэлийн Аудитаас өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж байна.

-

70

Үүрэг даалгаврыг:

Санхүү, төрийн сангийн хэлтэс,

Биелэлт гаргасан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн тайлан, мэдээ сургалт хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-эрдэнэ

3

Төсвийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, батлагдсан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, өр авлага үүсгэхгүй байх, сахилга батыг чангатгах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах.

1. Дүүргийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн хүн амын статистик судалгаатай хороодоос ирүүлсэн гэр хорооллын айл өрхийн судалгааг харьцуулан нэгтгэн хог хаягдлын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх ямар боломж байгаа, ямар ажил зохион байгуулан ажиллах тухай санал боловсруулж байна.

2. Нийслэлийн төсвийн тодотголоор Хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 397,0 сая төгрөг байхаар татварын орлогод нэмэгдсэнтэй холбоотойгоор Ариг банкинд албан бичиг төлөвлөн хүргүүлж, тус банкны төлөөлөлтэй 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уулзалт зохион байгуулав.

3. Хог хаягдлын хураамжийн орлогыг төвлөрүүлэгч “УБЦТС” ТӨХК-ийн бүртгэлийн программыг зохиож, программын ашиглалтыг хариуцан ажилладаг “ЕСМ” ХХК-д хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлэн ажилласан. Албан бичгийн хариуд утсаар холбогдон хог хаягдлын хураамжийн орлого төвлөрүүлж буй мэдээллийг шууд авдаг байхаар программын өөрчлөлт хийлгэх талаар тус компанийн төлөөлөлтэй 2017 оны 5 сарын 25-ны өдөр уулзалт хийж, программын шинэчлэлийн зардлыг харилцан тохиролцож, саналаа Засаг даргад танилцуулахаар болов.

Батлагдсан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, өр авлага үүсгэхгүй байх

90

Үүрэг даалгаврыг: ЗДТГ,

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн тайлан, мэдээ сургалт хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-эрдэнэ

4

АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /6-р сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах.

1. Төлөвлөгөөний биелэлтийн талаар:

Тус хэлтэс 5 дугаар сард АТБӨЯХАТ-аар 908,909.0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 2017 оны 5 дүгээр сарын 30-ны байдлаар 625,435.886 мянган төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн бөгөөд төлөвлөгөөний биелэлт 71,7% хувьтай байна.

2. Албан татвар, төлбөр төлсөн тээврийн хэрэгслийн мэдээ:

Иргэн, ААНБ-ийн нийт 48,492 тээврийн хэрэгсэл татвар тєлєхєєс 29057 тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа тєлєєд байна. Мөн албан татвараа төлөөгүй иргэдийн нийт 16340 тээврийн хэрэгслийн судалгааг хороо тус бүрээр гаргаж, хороо хариуцсан татварын байцаагч, хорооны хэсгийн ахлагч, зохион байгуулагч нартай хамтарч хуулийн хугацаанд татвараа төлөхийг анхааруулан ажиллаж байна.

3. Нийслэлийн засаг даргын 2017 оны А/09 тоот захирамжийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн АТБӨЯХАТ, АТБ, АЗАТ хураалтын хяналтын үзлэг шалгалтын удирдамжийг Замын цагдаагийн хэлтэстэй хамтран боловсруулж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулан Нийслэлийн хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хэрэгжүүлж, татвараа төлөөгүй 740 тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн гэрчилгээг хурааж, 55,366.0 мянган төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна.

Бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулах

90

Үүрэг даалгаврыг: ЗДТГ,

Татварын хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Татварын хэлтсийн Дотоод ажил хариуцсан ажилтан У.Сайнзаяа

Замын цагдаагийн хэлтсийн ХАБХ зохицуулагч Б.Эрдэнэхуяг

5

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөс өмнө нутаг дэвсгэрийнхээ усан оргилуур, усалгааны системүүдийг бүрэн ашиглалтад оруулах, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний үеэр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг сайтар хангах.

Цагдаагийн 1-р хэлтэс:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж тус цагдаагийн хэлтсээс Нийтийн хэв журам сахиулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган, нийт алба хаагч нарт танилцуулж, арга хэмжээ зохион байгуулагдах газар хэв журмын хамгаалалтанд алба хаагч нарыг хамруулж ажиллах талаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Цагдаагийн 2-р хэлтэс:

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоог хийж, бэлтгэл хангасан.

Эх үрсийн баярын өдрөөр 14 чиглэлд 28 алба хаагч ажиллахаар томилгоо хийгдсэн.

Авто эргүүл, дэд хэсгийн алба хаагчдыг дуудлага, мэдээлэлгүй үед нь хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүл хийх талаар үүрэг чиглэл өгч, үр дүнг тооцох өдөр тутам тооцохоор чиглэл өгөн ажиллаж байна.

Замын цагдаагийн хэлтэс:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний үеэр дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор тус замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах хамгаалалт, зохицуулалтын ажлын төлөвлөгөө хийгдэж Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын даргаар батлагдсан болно.

Бэлтгэл хүрэн хангагдсан.

100

Үүрэг даалгаврыг:

Цагдаагийн I, II дугаар хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Цагдаагийн 1-р хэлтэс Г.Баянбямба

Цагдаагийн 2-р хэлтэс Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэв

Замын цагдаагийн хэлтэс: ХАБХ зохицуулагч Б.Эрдэнэхуяг

Биелэлтийн дүн

 

 

90 %

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

742
33936
85927
1217545

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc