2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

              Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                  2017.06.05

 

 

 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

ЗДТГ,

Цагдаагийн I,II хэлтэс

Боловсролын хэлтэс

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлынгишүүд, намуудаас нэр дэвшигчидирэх 7 хоногоос дүүрэгт ажиллана. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн хэлтсүүдуулзалт, арга хэмжээнүүдэд хэв журмыг сахиулан чиг үүргийн дагуу оролцох, уулзалт хийх сургуулиудын заал, тайлбайг бэлтгэхэд анхаарч сургуулиудын Захирлуудыг чиг үүргээр ханган ажиллах /Боловсролын хэлтэс/

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

2

ЗДТГ,

ТНААХ

Замын цагдаагийн хэлтэс,

Цагдаагийн II хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг зөрчин авто замаар тээвэрлэлт хийж буй карьерын хүнд даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг чангатгаж /шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар хяналт, шалгалт хийх/, дахин тээвэрлэлт хийхийг бүр мөсөн зогсоох арга хэмжээ авах, /ТНААХ, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн II хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/ , Захирамж зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Замын цагдаагийн газар хүргүүлэх /Засаг даргын Тамгын газар/

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

3

ЗДТГ,

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Төсвийн тодотгол өргөн барихад бэлтгэх

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

4

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ

Хороодод хог хаягдал, золбин нохой их байгаа талаар санал, гомдол их байна. Холбогдох байгууллагууд хамтран хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлт, нохой устгалын ажлыг эрчимжүүлэх,

Хот тохижилт, цэвэрлэгээний ажлыг өглөөний 6:00 эхлүүлэх асуудлыг судлан танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин

5

Боловсролын хэлтэс

 

52 дугаар сургуулийн Захирлын асуудлыг судалж, яаралтай шийдвэрлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин

6

Газрын алба

Ээрмэлийн замыг Улаанбаатар сувилалтай холбох авто замын ажил хийгдэх болсонтой холбогдуулан газрын маргаантай асуудал гарсан тул судалж, холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх арга хэмжээ авах

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

7

Санхүү, төрийн сангийн хэлтэс,

Татварын хэлтэс

 

Төсвийн орлого төвлөрүүлэлтийн байдал, цаашид төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

8

Бүх хэлтэс, албад

Дэргэдэх хэлтэс, албадын дарга нар албан томилолтоор явах, албан ёсны чөлөөтэй болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байгаа тохиолдолд дүүргийн удирдлагуудад мэдэгдэж байх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

9

Биеийн тамир, спортын хороо

Өсвөрийн шигшээ баг байгуулах ажлыг хурдавчлах

Ажлын 8 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин

10

ЗДТГ,

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс,

Худалдан авах ажиллагааны алба

Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн зарлах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

11

Бүх хэлтэс, албад

  • Улсын Их Хурлын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоол, http://www.legalinfo.mn/law/details/12598?lawid=12598

Засгийн газрын “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааныбайгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ,үнэлгээ хийх нийтлэг журам” батлах тухай 2017 оны 89 дүгээр тогтоолынhttp://www.legalinfo.mn/law/details/12578?lawid=12578

хэрэгжилтийг ханган ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

 

Жич: Шуурхайн биелэлтийг  2017.06.14ий өдрийн 15:00 цагаас өмнө /loogii86@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

385
11046
122116
360353

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc