2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

 

2017.06.29                                                                                                                                                         Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэх. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад тогтмол хугацаанд гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нар/

Дүүргийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний 2 дугаар улирлын биелэлтийг холбогдох хэлтэс, албадаас авч нэгтгэн 07 сарын 05-ны дотор НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлэхээр нэгтгэлийн ажлыг хийж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар дээд газраас ирүүлсэн 38 захирамжлалын баримт бичгийн хяналтад авсан 56 заалт 60,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэлийн мэдээг http://monitoring.ub.gov.mn/ програмаар хугацаанд нь мэдээлсэн.

ЗДТГ 2017 онд 189 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 54 хувьтай байна.

 

90

Үүрэг даалгаврыг:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс

 

Биелэлт гаргасан:

-Захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

-Өргөдөл, гомдол, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

2

Хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах.

Улаанбаатар хот орчимд хуурайшилт ихтэй түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд байгааг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Дүүргийн ногоон бүсэд аялал, зугаалга хийхийг түр хориглох тухай” А/174 дүгээр захирамжийг гаргуулан 2017 оны 06 дугаар сарын 12-30-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн ногоон бүсэд байгууллага, иргэдийг аялал зугаалга хийх, зохион байгуулалттай арга хэмжээ явуулах, уулын алхалт хийхийг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

-

90

Үүрэг даалгаврыг:

Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан:

Онцгой байдлын хэлтэс: Х.Алтанзагас

3

Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох. Хуулиар хүлээсэн бусад үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

Дүүргийн 16 хорооны 47 хэсгийн санал авах байрыг Сонгуулийн төв байгууллагаас өгсөн зааврын дагуу цаг хугацаанд нь бэлтгэж, санал авах байруудыг цахилгааны нөөц үүсгүүр, компьютер, тоног төхөөрөмж зэрэг бусад шаардлагатай эд зүйлсээр бүрэн хангаж ажилласан.

-

100

Үүрэг даалгаврыг:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан:

Засаг даргын зөвлөлийн хурал, шагнал хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхгэрэл

 

4

Сонгуулийн санал авах байрнуудын инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Захирагчийн Ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Дүүрэг, Хорооны Засаг дарга

Онцгой байдлын хэлтэс:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 16 хорооны 47 санал авах байруудын галын аюулгүй байдлыг хангуулахаар шалгалт явуулан нийт 153 зөрчил илрүүлэн, норм стандарт зөрчсөн 10 зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэдэгдэл 47-г холбогдох албан тушаалтанд хүргүүлэнажиллав. Сонгуулийнсанал авах байртайхолбоотойгал түймэр, гамшиг ослын дуудлага ирээгүй болно.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК:

УБЦТС ТӨХК-иас сонгуулийн санал авах байруудыг цахилгаан шугам сүлжээний хэвийн, найдвартай байдлыг хангаж ажиллах албан хаагчдын жижүүрийн хуваарь гарган дүүргийн 47 санал авах байранд ажиллуулсан. Жижүүрлэх хугацаанд 1900, 1901, 1902, 1903, 1904, 1906 дугаар хэсгийн хороодод цахилгааны тасалдал гарсан бөгөөд 3 санал авах байрны цахилгааныг схемийн өөрчлөлтөөр шилжүүлэн засварлаж, 3 санал авах байранд мотор асааж цахилгаан шугам сүлжээний хэвийн байдлыг хангаж ажиллав. Эдгээр санал авах байруудад хүчдэлгүй байсан хугацаа 5-аас 21 минут байв. Сонгуулийн санал авах ажиллагааны үеэр ноцтой гэмтэл, тасралт гараагүй болно.

 

100

Үүрэг даалгаврыг:

Онцгой байдлын хэлтэс

УБЦТС ТӨХК

Биелэлт гаргасан:

Онцгой байдлын хэлтэс: Х.Алтанзагас

УБЦТС ТӨХК-ийн ТБЗХ-ийн хэтийн төлвийн инженер Б.Давааням

5

Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах. /Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс:

7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 26-нд шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн 07/1002-07/1007 тоот албан бичгүүдийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 7 зах, худалдааны төвд хүргүүлсэн.

Мөн Хороодын Засаг дарга нар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэст Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/452 дугаар захирамжийг хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллах талаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 07/997 тоот албан бичгийг тус тус хүргүүлсэн.

Цагдаагийн I,II хэлтэс:

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нартай хамтран нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг нийт 354 аж ахуйн нэгж болон худалдааны төв, хүнсний захуудад хяналт тавьж ажилласан ба ямар нэг зөрчил илрээгүй болно.

Нийслэлийн засаг даргын захирамжаар согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон өдрүүд буюу 2017.06.26,27-нд 4 хүн эрүүлжүүлэгдсэн бөгөөд тухайн иргэдийг шалгахад аж ахуйн нэгж болон гар дээрээс худалдаж авсан үйлчлүүлсэн зөрчил илрээгүй.

 

100

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Цагдаагийн I,II хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа

Цагдаагийн I хэлтэс: Мөрдөн байцаагч Г.Баянбямба

Цагдаагийн II хэлтэс: Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга Хошууч З.Цэрэнпүрэв

Биелэлтийн дүн

 

 

96 %

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

ТАНИЛЦСАН:            ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА                                                Ж.АЛДАРЖАВХЛАН

 

ХЯНАСАН:                 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

 ГҮЙЦЭТГЭГЧ                                                                                  Б.ЭНХБОЛД

 

                                                                          

НЭГТГЭСЭН:            ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ,

ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ, ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                                  Л.ОТГОНБАЯР

 

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

892
31659
146682
528804

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc