2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

2017.07.14                                                                                                                                      Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.

Дүүргийн Засаг даргын 2017 оны 07 сарын 04-ний өдрийн А/203 дугаар захирамжаар Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 07 сарын 11-ний өдрөөс 07 сарын 15-ны өдрүүдэд Иргэдэд үйлчлэх төв байранд ажиллах 10 албан хаагчдыг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулсан. Хариуцлагатай жижүүрийн ажиллах хугацаанд ямар нэг хэрэг, зөрчил гараагүй болно.

 

100

Үүрэг даалгаврыг:

Хууль зүйн тасаг,

Бүх хэлтэс албад

Биелэлт гаргасан:

Хууль зүйн тасаг Эрх зүйн мэргэжилтэн П.Мөнхзул

2

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах.

Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн чиглэлд 52 алба хаагч, Зайсанд 2 чиглэлд 6 алба хаагч, Туул голын орчим 5 чиглэлд 10 алба хаагч, нэмэгдлээр 25 алба хаагч 07:00-22:00 цагийн хооронд нийт давхардсан тоогоор 28 чиглэлд 96 алба хаагч ажилласан. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар 4 алба хаагч ажиллуулсан.

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэргийн 8 зөрчлийг шалган материалжуулан, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу 20 иргэнийг 250.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.Мөн 45 аж ахуйн нэгж, байгууллагын харуул хамгаалалт, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг нийт 16 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгав.

Цагдаагий 2 дугаар хэлтэс

Баяр наадмын өдрөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж боловсруулан 54 аж ахуй нэгж байгууллагад өгч ажилласан бөгөөд нийт 153 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдон аюулгүй байдлаа хангах,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зааварчлага, зөвлөмж өгч ажилласан.

-

90

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Цагдаагийн I, II хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Цагдаагийн I хэлтэс: Мөрдөн байцаагч Г.Баянбямба

Цагдаагийн II хэлтэс: Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга Хошууч З.Цэрэнпүрэв.

3

Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/174 дүгээр захирамжийг хэрэгжүүлэхээр тайлангийн хугацаанд Богдхан уулын Дархан цаазат газрын Богины ам, Зайсангийн ам, Чандманы ам, Арцатын ам, Жаргалантын ам, Нүхтийн ам, Өвгөний ам, Гувейтын ам, Түргэний амуудын байгаль хамгаалагч болон идэвхтэн байгаль хамгаалагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үүрэг гүйцэтгэлтэнд хяналт шалгалтыг зохион явуулж энэ хугацаанд Зайсан, Жаргалант, Богино, Нүхт, Арцат, Чандмань, Өвгөний ам, Гувейтын ам, Түргэний амуудаас 128 автомашин, 560 иргэнийг уулнаас буулгаж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 150 ширхэг сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

2. Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны “Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” А/198 дугаар захирамжаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 12.00 цагаас 22.00 цагт үүрэг гүйцэтгэх ерөнхий болон хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг батлуулан дүүргийн 11-р хороо Маршалын гүүрнээс 4-р хороо Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс 12 дугаар хороо Сонгинын гүүр хүртэл Туул голын 8 цэгт хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа хийж голын эргээр амралт зугаалгаар зорчиж явсан 1400 хүнд зөвлөгөө өгч 580 ширхэг сэрэмжлүүлэх материал тараан ажиллалаа. Энэ хугацаанд голын усанд хүн осолдсон тохиолдол гараагүй байна.

-

100

Үүрэг даалгаврыг:

Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан:

Онцгой байдлын хэлтэс: Х.Алтанзагас

 

4

Баяр наадмын өдрүүдийг угтаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах.

Баяр наадмын өдрүүдэд 10 машин, 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн талбайн болон салбар замуудын өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж, 22 рейсээр 60 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн.

Мөн дүүргийн ногоон байгууламжид өдөрт 25-30 тн усаар тогтмол усалгаа хийж байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан:

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ Бичиг хэргийн ажилтан Э.Мөнхзул

5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдсоныг иргэд, олон нийтэд мэдээлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалах ажлуудыг зохион байгуулах. /

Засаг даргын дэргэдэх болон Тамгын газрын хэлтэс албадын дарга, 16 хорооны Засаг дарга нарт ажилтан албан хаагчдаа сонгуульд идэвхтэй оролцуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан.

 

100

Үүрэг даалгаврыг:

Бүх хэлтэс, албад

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтыг сонгуулийн хуулийн дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах. /Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" A/500 дугаар захирамж болон дүүргийн ЗДТГ-ын 07/1100-07/1113 тоот албан бичгийг 1-16 дугаар хороо, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлсэн. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 7 зах, худалдааны төвд санал авах өдөр ажиллахгүй байхыг мэдэгдэж, захирамжийн хэрэгжилтийг хангуулан, хяналт тавьж ажилласан.

Цагдаагийн I,II хэлтэс:

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нартай хамтран нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг нийт 354 аж ахуйн нэгж болон худалдааны төв, хүнсний захуудад хяналт тавьж ажилласан ба ямар нэг зөрчил илрээгүй болно.

 

100

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Цагдаагийн I, II хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа

Цагдаагийн I хэлтэс: Мөрдөн байцаагч Г.Баянбямба

Цагдаагийн II хэлтэс: Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга Хошууч З.Цэрэнпүрэв.

 

7

Сонгуулийн санал авах байрнуудын инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

Онцгой байдлын хэлтэс:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 16 хорооны 47 санал авах байруудын галын аюулгүй байдлыг хангуулахаар шалгалт явуулан нийт 153 зөрчил илрүүлэн, норм стандарт зөрчсөн 10 зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэдэгдэл 47-г холбогдох албан тушаалтанд хүргүүлэнажиллав. Сонгуулийн санал авах байртай холбоотой гал түймэр, гамшиг ослын дуудлага ирээгүй болно.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК:

УБЦТС ТӨХК-иас сонгуулийн санал авах байруудын цахилгаан шугам сүлжээний хэвийн, найдвартай байдлыг хангаж ажиллах албан хаагчдын жижүүрийн хуваарь гарган дүүргийн 47 санал авах байранд ажиллуулсан. Сонгуулийн санал авах ажиллагааны үеэр ноцтой гэмтэл, тасралт гараагүй болно.

 

100

Үүрэг даалгаврыг:

ЗДТГ,

Онцгой байдлын хэлтэс,

Хорооны Засаг дарга нар ,

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,

Биелэлт гаргасан:

Онцгой байдлын хэлтэс: Х.Алтанзагас

УБЦТС ТӨХК-ийн ТБЗХ-ийн хэтийн төлвийн инженер Б.Давааням

8

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газар, Дүүргүүд/

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс буюу 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар хороодын мал бүхий 112 өрхийн иргэдтэй Засаг даргын орлогч А.Амартүвшин, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба, хариуцсан хороодын Засаг дарга уулзалт хийж Наадамчдын гудамж буюу Яармаг, Нисэхийн авто зам, ногоон байгууламж бүхий газарт хариулгагүй малаа оруулахгүй байх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага тооцож ажиллах талаар иргэдэд мэдэгдэж, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Мөн дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх малтай өрхүүдэд эрчимжсэн хэлбэрээр мал аж ахуй эрхлэх газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж, дээрх газарт малаа нүүлгэн шилжүүлэх ажлыг 9 сард багтаан зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн.

 

90

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс : Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа

 

Биелэлтийн дүн

 

 

97,5 

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

912
31666
146702
528824

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc