2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                  2017.05.23

 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

ЗДТГ,

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

НИТХ-ын 10 дугаар чуулганаар хэлэлцэж баталсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөөг 05-09 дүгээр сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах, цаг хугацаанд нь тайлан мэдээгээ НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагуудад/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

2

ЗДТГ,

Санхүү, төрийн сангийн хэлтэс,

Нийт байгууллагууд

Нийслэл дэх Төрийн аудитын газраас төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2016 оны сангийн нэгдсэн тайланд өгсөн аудитын зөвлөмж, аудитын дүгнэлтээр хязгаарлалттай дүгнэлт авсан төсвийн шууд захирагч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагууд гаргасан зөрчлийг арилгах, цаашид гаргахгүй байх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/305 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

3

ЗДТГ,

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Төсвийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, батлагдсан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, өр авлага үүсгэхгүй байх, сахилга батыг чангатгах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

4

ЗДТГ,

Татварын хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс

АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /6-р сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

5

Цагдаагийн I, II дугаар хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөс өмнө нутаг дэвсгэрийнхээ усан оргилуур, усалгааны системүүдийг бүрэн ашиглалтад оруулах, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний үеэр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг сайтар хангах.

Ажлын 8 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин















































Жич: Шуурхайн биелэлтийг  2017.05.31ий өдрийн 15:00 цагаас өмнө /loogii86@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1131
21883
75553
617689

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc