2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

              Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                               2017.07.03

 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

ЗДТГ, Хууль зүйн тасаг

Бүх хэлтэс, албад

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

2

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Цагдаагийн I, II хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан

3

Онцгой байдлын хэлтэс

Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

4

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ

Баяр наадмын өдрүүдийг угтаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

5

Бүх хэлтэс, албад

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдсоныг иргэд, олон нийтэд мэдээлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалах ажлуудыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

6

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Цагдаагийн I, II хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтыг сонгуулийн хуулийн дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах. /Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

7

ЗДТГ,

Онцгой байдлын хэлтэс,

Хорооны Засаг дарга нар ,

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,

 

Сонгуулийн санал авах байрнуудын инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Захирагчийн Ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Дүүрэг, Хорооны Засаг дарга/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

8

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газар, Дүүргүүд/

Ажлын 8 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин

 

Жич: Шуурхайн биелэлтийг  2017.07.14-ний өдрийн 12:00 цагаас өмнө /loogii86@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3912
22109
114780
1096175

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc