2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

              2018 оны 05 сарын 29 өдөр                                                                                                                                                                   Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                                 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Санхүү төрийн сангийн хэлтэс,

Татварын хэлтэс

 

Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, орлогын тасалдлыг нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Татварын хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс

АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /6-р сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

Дүүрэгт худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс,

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс,

Цагдаагийн I хэлтэс,

Цагдаагийн II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Онцгой байдлын хэлтэс

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах:

Баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах.

• Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах.

• Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах.

• Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах.

• Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих.

•Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэд хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.

• Эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах саналаа ирүүлэх.

Анхаарах зүйл: Үндсэн чиглэлийн төсөлд тусгах санал нь дунд хугацааны бодлогын баримт бичигт үндэслэсэн, тухайн дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхойлсон байх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.06.06-ны өдрийн 13:00 цагаас өмнө /loogii86@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

890
13558
85813
3084091

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc