2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

              2018 оны 06 сарын 25 өдөр                                                                                                                                                                   Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                                 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

Боловсролын хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн I,II хэлтэс

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай ”02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Газрын алба,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс

 

Дүүргийн нутаг дэвсгэрт газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээг цуцалж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Нийт байгууллага

Үндэсний их баяр наадам зохион байгуулахад дүүргээс шалтгаалах бэлтгэл ажлыг сайтар хангах, /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/ дүүргийн нутгийн захиргааны нийт байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах. /Хууль зүй архивын тасаг, нийт байгууллага/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн I,II хэлтэс

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Онцгой байдлын хэлтэс

Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.07.04-ний өдрийн 13:00 цагаас өмнө /l.otgonbayar@khanuul.mn /

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

887
13556
85810
3084088

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc