2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

      

          

2018 оны 08 сарын 06 өдөр                                                                                                                                                                              Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

 

Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, МХХ, НБХ, ХХҮХ

 

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах.

• Сургуулийн сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих. • “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах.

• Хичээлийн шинэ жилийг угтан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой тоогоор явуулах.

• Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавих.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Онцгой байдлын хэлтэс, ТНААХ, ХХҮХ, НҮА

/Нийт байгууллагууд/

2018-2019 оны Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 2018 оны 218, 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай мэдээлэл танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Санхүү төрийн сангийн хэлтэс

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны төсвийн төслийн саналаа сайтар боловсруулж НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст энэ долоо хоногтоо хүргүүлэх.

Ажлын 3 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс

2018 оны төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ 8 сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Татварын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс

Нийслэлийн Замын сангийн орлого бүрдүүлэлт хангалтгүй байгаа тул татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хуулийн дагуу албан татвар, авто зам ашигласаны төлбөрийг хураан нийслэлийн замын санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.08.15-ны өдрийн 13:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3816
14235
51868
3214617

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc