2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

     

 

2018.08.16                                                                                                                                                          Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

• Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах.

• Сургуулийн сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих. • “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах.

• Хичээлийн шинэ жилийг угтан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой тоогоор явуулах.

• Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавих.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах.

• Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах.

ХүХҮХ: Дүүргийн нутаг дэвсгэрт хичээлийн шинэ жилд зориулсан өргөтгөсөн худалдааг 3 байршилд буюу Ажилчны алдар талбай, дүүргийн Соёлын ордон, Сансар худалдааны төвд зохион байгуулж байна.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах.

СӨБ-д хамрагдах хүүхдийн бүртгэл 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Цахимаар-27, уламжлалтаар-2 цэцэрлэг элсэлтээ зохион байгуулна. Одоогийн байдлаар цахимд 10149 хүүхэд буюу 56 хувь бүртгэгдсэн байна. Үүнээс 2 настай-2974 хүүхэд байна.

Сургуулийн бүртгэлийн элсэлт нийслэлийн хэмжээнд 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

• Сургуулийн сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих. “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Замын цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Замын цагдаагийн хэлтэс: Тус дүүргийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэдэг автобусуудыг 2018.08.16-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Мөнхдалай нь авто оношилгооны төвтэй хамтран шалгаж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулан ажиллуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага болон нийгмийн ажилтнуудтай холбогдон 1-5 дугаар ангийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдад сургалт зохион байгуулж баталгаа авсан.

Цагдаагийн I хэлтэс: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нь зуны амралттай байгаа бөгөөд ихэнх газрууд нь засвар үйлчилгээ хийн хяналтын камерыг салгасан, зарим газрууд нь шаардлага хангахгүй камер байрлуулсан гэх зөрчил илэрсэн тул зөрчилтэй байгаа сургууль цэцэрлэгүүдийн удирдлагуудад дээрх зөрчил дутагдлыг засуулах талаар 25 газарт шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Шаардлагын хариуг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр / SCHOOL POLICE/ эргүүлийг ажилуулах бэлтгэлийг хангуулсан талаарх танилцуулгын хамт авахаар шаардлагад дурьдсан болно.

Цагдаагийн II хэлтэс: Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан “school police” ажиллуулах бэлтгэлийг хангуулах, багш, ажилчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хяналтын камерын системийг бүрэн ажиллагаанд оруулж засварлах чиглэлээр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт шаардлагыг тус тус хүргүүлээд байна.

Цаашид хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үед цагдаагийн байгууллагаас хороо хариуцсан хэсгийн байцаагч, хорооны цагдаа, олон нийтийн цагдаа нарыг хуваарь гарган сургууль, цэцэрлэгийн орчинд эргүүл шалгалтыг багш, эцэг эхийн хамт ажиллуулахаар төлөвлөж байна.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих.

Боловсролын хэлтэс: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камерыг хэвийн үйл ажиллагаанд оруулах, ажиллагааг тогтмолжуулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг чиглэл хүргүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 18 сургууль, 29 цэцэрлэгийн камер хэвийн ажиллаж байна.

Цагдаагийн II хэлтэс: Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 12 сургууль, улсын 16 цэцэрлэг, хувийн 8 цэцэрлэгийн хяналтын камерын үйл ажиллагааг шалгахад 8 сургууль, улсын 10 цэцэрлэг, хувийн 5 цэцэрлэгийн хяналтын камер хэвийн ажиллаж байв.

Цагдаагийн I хэлтэс: Тус цагдаагийн хэлтэс нь хариуцсан нутаг дэвсгэрт байрлах төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн судалгааг шинэчилэн гаргаж 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч болон хэсгийн байцаагч хороо хариуцсан цагдаа нараар хариуцсан чиглэл, маршрутанд нь байгаа 25 цэцэрлэг, 15 дунд сургууль, 9 их дээд болон МСҮТ-үүдийн нийт 414 ширхэг хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгуулан өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.

Замын цагдаагийн хэлтэс: Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг 15 Ерөнхий боловсролын сургуулийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагааг шалгаж үзэхэд, 7 сургуулийн гарц руу чиглэсэн камер ажиллахгүй байсан бөгөөд тухайн нутаг дэвсгэр хариуцсан зохицуулагч нарт зөрчлийг арилгуулах талаар хугацаатай зөвлөмж өгч хяналт тавин ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах.

Боловсролын хэлтэс: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай байгаа авто замын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагчийн судалгааг гаргаж шийдвэрлүүлэх талаар дүүргийн ЗЦХ, ИТХ-д хүсэлт хүргүүлсэн. Одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

Замын цагдаагийн хэлтэс: Хан-уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн судалгааг гаргаж Замын цагдаагийн албаны Техник замын зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэн тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлаж шинэчлэхээр шийдвэрлүүлэн ажилласан.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн өргөтгөл, засварын чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд:

  1. 114, БУЦС, 52 /3 сургууль/ сургуулийн өргөтгөлиийн барилгын ажил батлагдсан хийгдэж байна.
  2. 53, 73, 49, 144 дүгээр цэцэрлэгүүдийн өргөтгөл, 14 дүгээр хороонд шинэ цэцэрлэгийн барилгын ажлууд эхлээд байна.
  3. 4 дүгээр ясли, 18 дугаар цэцэрлэгийн барилга нурааж шинээр барих ажил эхэлсэн.
  4. 75 дугаар сургуулийн барилгыг буулгаад шинээр барих ажлыг эхэлсэн.
  5. 15 дугаар хороонд 920 /гэрээ байгуулах шатандаа/, 960 /газрын асуудал/ хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгууд

ИХ ЗАСВАР:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  1. 29 дүгээр цэцэрлэгийн 200,0 сая их засвар
  2. 209,118, 60 дугаар сургуулийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажил 800,0 сая
  3. 118 дугаар сургуулийн гадна талын тохижилт ын ажил 350,0 сая

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар:

  1. 135 дугаар сургууль, 219 дүгээр цэцэрлэгийн гадна цэвэрлэх байгууламж 80,0 сая
  2. 60 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчин нөхцөл сайжруулах 44,6 сая
  3. 114 дүгээр сургуулийн орчны хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл 55,5 сая төгрөгийн ажлууд хийгдэж байна.

 

 

50

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, МХХ, НБХ, ХХҮХ

Биелэлт гаргасан: Худалдаа, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баяржаргал, Цагдаагийн II хэлтсийн Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х. Соёлцэцэг, Цагдаагийн I хэлтсийн

2

2018-2019 оны Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 2018 оны 218, 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай мэдээлэл танилцуулах.

ХХҮХ: Дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн A/255 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай” 2018 оны 03 тоот албан даалгавраар малчин, аж ахуйн нэгжийн бэлтгэвэл зохих өвс тэжээлийн төлөвлөгөөг хороодод хуваарилан биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төсвийн тооцоог гаргаж, шаардагдах санхүүгийн эх үүсвэр 50.0 сая төгрөгийг төсөвт тусгасан. Дүүргийн аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 20 тн-ыг тус тус бэлтгэхээр төлөвлөөд байна.

ТНААХ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэхээр ЕБС, цэцэрлэг, эмнэлэгийн засварын ажлын саналуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүний хурлаар хэлэлцэж, засварын ажлуудын хуваарилалтыг хийсэн.

41-р цэцэрлэгийн шалны засвар 95%, 46-р цэцэрлэгийн ангиудын дотор засвар, хаалга дулаалгын ажил 90%, 60-р сургууль 80%, 72-р цэцэрлэг цонх солих засвар 90%, 118-р сургууль, машины зогсоол, үерийн далан, хурд сааруулагч тавих ажил 90%, 121-р цэцэрлэг урсгал засвар 80%, 35-р цэцэрлэг дотоод засал 100%, 134-р цэцэрлэгийн урсгал засвар 95%, 135-р сургуулийн бохирын системийн засвар 30%, 144-р цэцэрлэгийн урсгал засвар 100%, 145-р цэцэрлэг өрөө, дээврийн засвар 100%, 189-р цэцэрлэг дээвэр, сантехникийн засвар 100%, 209-р цэцэрлэгийн сантехникийн засвар 30%, 218-р цэцэрлэг 90%, 219-р цэцэрлэгийн гадна цэвэрлэх байгууламжийн ажил 30% тус тус байна.

Онцгой байдлын хэлтэс: Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын хүрээнд дүүргийн Хүнс худалгаа үйлчилгээний хэлтсээс шаардагдах өвс тэжээлийн судалгааг Нийслэлийн онцгой байдлын газарт хүргүүлсэн. Засгийн газрын 2018 оны 220 дугаар тогтоолын хүрээнд 15-100вт-ийн хүчин чадалтай халаалтын зуух ашигладаг иргэн, аж ахуйн нэгжийн 110 объектод хяналт шалгалт явуулж нийт 210 зөрчлийг илрүүлэн газар дээр нь 40 зөрчлийг арилгуулан галын аюулгүй байдлаа ханган ажиллаагүй 1 аж ахуйн нэгжид 1 сая төгрөгийн захиргааны арга хэмжээг авч ажилласан.

Боловсролын хэлтэс: Дүүргийн хөрөнгөөр хийх өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай цахилгааны засварын ажлуудын хөрөнгө одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

 

50

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, ТНААХ, ХХҮХ, НҮА, /Нийт байгууллагууд/

Биелэлт гаргасан: Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан Сэргийлэх Асуудал Хариуцсан Мэргэжилтэн, Ахлах Дэслэгч Ж.Энхтөр,

3

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны төсвийн төслийн саналаа сайтар боловсруулж НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст энэ долоо хоногтоо хүргүүлэх.

Дүүргийн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын тогтмол зардал болон орон нутгийн 2019 оны төсвийн төсөл, 2020-2021 оны төлөвлөгөөний төслийг эцсийн байдлаар 2018 оны 8дугаарсарын 01-ний өдрийн 02/374 тоот Засаг даргын албан бичгээр Нийслэлийн СТСХ-т хүргүүлсэн.

 

100

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан: Санхүү төрийн сангийн хэлтэс

4

2018 оны төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ 8 сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх.

Татварын хэлтэс: Улс орон нутгийн төсвийн төлөвлөгөөг жигд ханган биелүүлэхээр, татвар төлөгчдийн судалгааг хийж гүйцэтгэн ТЕХ-н 08 дугаар зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өртэй 120 аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас өгч дансыг нь хаан ажиллаж байна.

 

100

Үүрэг даалгаврыг: Татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан: Татварын хэлтэс

5

Нийслэлийн Замын сангийн орлого бүрдүүлэлт хангалтгүй байгаа тул татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хуулийн дагуу албан татвар, авто зам ашигласаны төлбөрийг хураан нийслэлийн замын санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.

Татварын хэлтэс: 2018.08.06-ны шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2016-2018 онуудад хооронд авто зам ашигласны татвараа огт төлөөгүй байгаа нийт 6546 тээврийн хэрэгслийн судалгааг төлөх мөнгөн дүн, утасны дугаартай гаргаж өнөөдрийн байдлаар 1500 орчим тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд утсаар мэдэгдсэн. Утсаар өрийг дуудсанаас хойш авто зам ашигласны татварт 9159000 (есөн сая нэг зуун тавин есөн мянган төгрөг)-ийг оруулсан байна. Цаашид үлдсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд утсаар татварын өрийн талаар мэдээлж, ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ хасуулах талаар зааварчилгаа өгч ажиллана.

 

100

Үүрэг даалгаврыг: Татварын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан: Татварын хэлтэс

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ

 

80

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3353
9221
82898
3081176

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc