2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

       

        2018 оны 09 сарын 24 өдөр                                                                                                                                         Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

ЭЗТХ

 

Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбарын агентлага, харьяа газруудын удирдлагуудтай уулзаж нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

ТНААХ

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажлын хэсгийг бэлэн байлгах. Дараагийн шуурхайд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

ТНААХ, ТҮТ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, Хот тохижилтын газар, дүүргүүд өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй шүүрдэж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх бэлэн байх.

Ажлын 3 хоног

Засаг даргын Тамгын газар

4

ТНААХ, ЭМТ, НЭ, БХ

Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах, 15-нд нь Улсын комисст хүлээлгэж өгөх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

ТЗУХ, СТСХ, ЭЗТХ, ХААА, Дотоод аудит, ХөХҮХ

Мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2009 оны 143 дугаар, 2013 оны 411 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

НБХ, ЭМТ, НЭ

 

Нийслэлийн иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

НИЙТ БАЙГУУЛЛАГА

Төрийн албаны удирдах ажилтны Улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.10.03-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

                цахим хаягаар хүлээн авна.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2508
30337
109865
2938704

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc