2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 08-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

 

         

    2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр                                                                                                           Улаанбаатар хот,  Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Энэ онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, үр дүнг салбар бүрээр гаргаж танилцуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

Худалдан авах ажиллагааны алба:

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй 1, шинээр эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээний гэрээ байгуулагдсан. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эрх шилжиж ирсэн 3 төсөл арга хэмжээнээс 1 төсөл арга хэмжээ захирамжаар хүчингүй болсон, 1 төсөл арга хэмжээ гэрээ байгуулагдсан, 1 төсөл арга хэмжээ захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр эрх шилжиж ирсэн 6 төсөл арга хэмжээнээсгэрээ байгуулсан 1, материал хүлээн авч байгаа 2, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн 1, үнэлгээ хийгдэж байгаа 2 ажил байна. Нийслэлийн халамжийн сангийн захиалгат 9 төсөл арга хэмжээнээс гэрээ байгуулсан 7, материал хүлээн авч байгаа 1, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 1 төсөл арга хэмжээ байна.

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих 9 төсөл, арга хэмжээ, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 40 төсөл, арга хэмжээний ажлын явцын мэдээллийг бэлтгэн дүүргийн удирдлагуудад танилцуулсан.

  • Эрх шилжсэн ажлын явц: 40%
  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажлын явц: 63.1 %
  • Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн ажлын явц: 81 %

2018 онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг зураг төсөв техникийн тодорхойлолт ирсэн даруйд хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулж ажиллах

 

100%

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан:

Худалдан авах ажиллагааны алба: Тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхжаргал

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

2

Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 16 ажлаас 9,14,15 дугаар хороо, 134-р цэцэрлэг, 223-р цэцэрлэг, 118-р сургууль, 209-р цэцэрлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх "Нэг цэгийн үйлчилгээний төв" байрны засварын ажлууд бүрэн дууссан. 13 дугаар хорооны 1-р хэсэгт байрлах бохирын худгийг цэвэрлэх, 52-р сургуулийн /бага сургууль/ дулааны шугамыг дулаалах, Соёлын ордны цахилгааны самбарын засварын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй 52-р сургуулийн /ахлах сургууль/ гадна бохир усны шугам шинэчлэх, 60-р сургуулийн дээврийн усны хаялгын засварын ажил бүрэн дууссан.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй том оврын агаар бохирдуулагч эх үүсвэр буюу зуух ажиллуулдаг28 аж ахуй нэгжийн 85 галчдад агаарын чанарын сургалт зохион байгууллаа.

Мөн агаарын чанарыг сайжруулах бүс буюу 5,6,7 дугаар хорооны хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулж Засгийн газрын 262-р тогтоолыг танилцуулсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн О.Цэнгэл

3

Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/337 дугаар захирамжийн хүрээнд хүйтний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлж, хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, хяналтад авах “Илрүүлэлт-2018” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Захирамжийн дагуу холбогдох хэлтэс, тасгуудтай хамтран хяналт тавьж ажиллана

60%

 

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс: Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн: Д.Шинэ-Од

Нийгмийн бодлогын хэлтэс: Соёл, төрийн бус болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Наран-Эрдэнэ

 

 

4

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих

Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/327 дугаар захирамжаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд цайны газруудын эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ерөнхий боловсролын 18 сургууль, 8 цэцэрлэг хамрагдсан. Шалгалтын явцад хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан 2 аж ахуй нэгжид нийт 1,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хугацаатай албан үүрэг өгсөн.

Цэцэрлэгүүдийг бүрэн хамруулж дуусгах

70%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан:

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн О.Цэнгэл

Боловсролын хэлтэс: Ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр

Нийгмийн бодлогын хэлтэс: Соёл, төрийн бус болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Наран-Эрдэнэ

 

 

5

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг шуурхай зохион байгуулах

Санхүү, төрийн сангийн хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/163 дугаар захирамжаар Газар эзэмших ашиглах эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд үнэлгээний ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үнэлгээний ажлыг дуусгах

50%

 

Үүрэг даалгаврыг: Санхүү, төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасаг, Газрын алба

Биелэлт гаргасан:

Санхүү, төрийн сангийн хэлтэс: Тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

6

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших.

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны алба нь 2018 онд хийж хэрэгжүүлж байгаа нийт хөрөнгө оруулалтын ажлын урилга, нээлт, үр дүнгийн мэдээг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим хаяг www.tender.gov.mn төлөвлөгөө 1, урилга 31, үр дүн 22, дүүргийн цахим хаяг www.khanuul.mn урилга 62, нээлт 47, үр дүн 35, залруулга 4, албаны цахим хаяг www.khanuul.procurement.gov.mn төлөвлөгөө 1, урилга 49, нээлт 36, үр дүн 30, залруулга 3 тус тус байршуулж ажиллаж байна.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг www.khanuul.mn албан ёсны сайтад байршуулан дүүргийн иргэд, оршин суугчдаас санал авах ажлыг зохион байгуулсан.

Санхүү, төрийн сангийн хэлтэс:

Шилэн дансны хуулийн хүрээнд мэдээлэх мэдээллийг тухай бүр www.shilendans.gov.mn сайт,www.khanuul.mn сайт болон хэлтсийн ил тод байдлын мэдээллийн самбараар санхүүгийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй мэдээлж байна.

Статистикийн хэлтэс:

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу www.khanuul.mn сайт болон фэйсбүүк, твиттер хуудсаар хийж хэрэгжүүлсэн ажлуудаа сурталчилж, тоомэдээллээ нээлттэй оруулж ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлуудыг зохион байгуулахдаа олон нийтэд ил тод мэдээлэх үүргийг баримталж ажиллах

 

100%

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Худалдан авах ажиллагааны алба: Тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхжаргал

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

Санхүү, төрийн сангийн хэлтэс: Тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

Статистикийн хэлтэс: Мэргэжилтэн Б.Энхжаргал

 

 

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-78,3%

 

                

                                    

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3331
9200
82876
3081154

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc