2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

       

        2018 оны 10 сарын 08 өдөр                                                                                                                                         Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Нийт байгууллагын нэгжийн дарга нар

Сургууль, цэцэрлэгүүдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болон гишүүд хариуцсан нэгжүүдийнхээ үйл ажиллагаатай танилцан хамтран ажилласан тайлангаа Засаг даргад танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

НБХ, МХХ, БХ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цайны газрууд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа эсэхэд хяналт тавьж, хамтарсан шалгалтыг зохион байгуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

ТНААХ, ТҮТ, ХАН-УУЛ АГРО

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажлуудаа хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

ЭЗТХ, СТСХ

НИТХ 2019 оны төсвийн төслийг хэлэлцэх тул хэлтэс, албад Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг судалж үзэн, тусгагдаагүй хөрөнгө оруулалтын саналаа ЗДТГ-ын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлнэ үү.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

ЭЗТХ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 500 сая төгрөгийн асуудлыг судалж, тодруулан шаардлагатай хороодод хуваарилан зарцуулах ажлыг зохион байгуулан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор дүүргийн удирдлагуудад танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Нийт байгууллагууд

Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад нэрэмжит ажлуудаа үргэлжлүүлэн зохион байгуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

ГА, ХХҮХ, МХ, ЦХ-1

Тус дүүргийн Соёлын ордны урд талын талбайд зөвшөөрөлгүй гутал засвар ажиллуулж, архидан согтуурхаж байгаа асуудлыг шалган дүрэм, журмын дагуу холбогдох арга хэмжээ авах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

МХХ

Хүчингүй болсон хайгуулын лицензүүдийг судалж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах тухай дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан батлуулж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

ТЗУХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тус дүүргийн 11,15 дугаар хороодын иргэдтэй хийсэн уулзалтаас гарсан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг судлан, холбогдох арга хэмжээг авч ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2018.10.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2563
30386
109920
2938759

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc