2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

 

       

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                 Улаанбаатар хот,Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Сургууль, цэцэрлэгүүдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болон гишүүд хариуцсан нэгжүүдийнхээ үйл ажиллагаатай танилцан хамтран ажилласан тайлангаа Засаг даргад танилцуулах

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 209-р цэцэрлэгийн эрхлэгч А.Дэжидсүрэнтэй өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар санал солилцсон. Одоогийн байдлаар уг цэцэрлэгт ямар нэгэн тулгамдсан асуудал байхгүй. Цэцэрлэгийн зөвлөлийн хурлыг зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.

Санхүү, төрийн сангийн хэлтэс:

Дүүргийн 18-р сургуулийн захиралтай уулзаж тулгамдаж буй асуудлаар санал солилцсон.

Боловсролын хэлтэс:

Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хариуцсан сургууль, цэцэрлэгүүдтэй уулзаж хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг шинэчилэн байгуулсан захирамжийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн.

Цаашид чиг үүргийнхээ дагуу хамтарч ажиллах

30%

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллагын нэгжийн дарга нар

Биелэлт гаргасан:

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Төсөл, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Алтанцэцэг

Санхүү, төрийн сангийн хэлтэс: Тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

Боловсролын хэлтэс: Ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр

2

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цайны газрууд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа эсэхэд хяналт тавьж, хамтарсан шалгалтыг зохион байгуулах

Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/327 дугаар захирамжаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд цайны газруудын эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ерөнхий боловсролын 18 сургууль, 8 цэцэрлэг хамрагдсан. Шалгалтын явцад хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан 2 аж ахуй нэгжид нийт 1,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хугацаатай албан үүрэг өгсөн.

 

 

 

 

Өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

 

 

 

 

 

70%

Үүрэг даалгаврыг: Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан:

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн О.Цэнгэл

Боловсролын хэлтэс: Ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр

Нийгмийн бодлогын хэлтэс: Соёл, төрийн бус болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Наран-Эрдэнэ

3

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж дуусгах

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 16 ажлаас 9,14,15 дугаар хороо, 134-р цэцэрлэг, 223-р цэцэрлэг, 118-р сургууль, 209-р цэцэрлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх "Нэг цэгийн үйлчилгээний төв" байрны засварын ажлууд бүрэн дууссан. 13 дугаар хорооны 1-р хэсэгт байрлах бохирын худгийг цэвэрлэх, 52-р сургуулийн /бага сургууль/ дулааны шугамыг дулаалах, Соёлын ордны цахилгааны самбарын засварын ажил үргэлжлэн хийгдэж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй 52-р сургуулийн /ахлах сургууль/ гадна бохир усны шугам шинэчлэх, 60-р сургуулийн дээврийн усны хаялгын засварын ажил бүрэн дууссан.

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ:

2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд үйлчилгээ болон хог тээвэрлэлтийн автомашинуудын техник бүрэн, зам талбайн ажлын хүрээнд давс болон бодис 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нөөцтэй,хөдөлмөр хамгаалал болон бусад багаж хэрэгсэл 2019 оны 2 дугаар улирал хүртэл хүрэлцэхүйц байна.

Тохижилт үйлчилгээний төв:

Дүүргийн худалдан авах ажиллагааны албанд тендер зарлан үнэлгээ хийгдэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

 

 

 

 

 

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хан-Уул агро ОНӨААТҮГ, Тохижилт үйлчилгээний төв

Биелэлт гаргасан:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

“Хан-уул Агро” ОНӨААТҮГ: Хүний нөөц, захирлын туслах П.Оюунчимэг

Тохижилт үйлчилгээний төв: Захирлын туслах Ө.Анхмаа

4

НИТХ 2019 оны төсвийн төслийг хэлэлцэх тул хэлтэс, албад Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг судалж үзэн, тусгагдаагүй хөрөнгө оруулалтын саналаа ЗДТГ-ын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлнэ үү.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

2018 оны 10 дугаар сарын 16-ны байдлаар 2019 оны улсын төсөвт тусгуулахаар хөрөнгө оруулалтын ажлын санал хэлтэс, тасгуудаас ирээгүй байна.

 

0%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

5

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 500 сая төгрөгийн асуудлыг судалж, тодруулан шаардлагатай хороодод хуваарилан зарцуулах ажлыг зохион байгуулан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор дүүргийн удирдлагуудад танилцуулах

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Улсын төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Оюуны спортын ордны барилга барих төсөл, арга хэмжээ батлагдсан ба 2018 онд санхүүжих дүн 500 сая, 2019 онд санхүүжих дүн 1,7 тэрбум төгрөг байна. Уг барилгыг дүүргийн 10 дугаар хорооны нутаг, дэвсгэрт байгуулах тухай саналыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн.

Уг ажлыг хэрэгжүүлж дуусгах

30%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

6

Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад нэрэмжит ажлуудаа үргэлжлүүлэн зохион байгуулах

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв:

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, сурталчлах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Ажилчдын алдар” талбайд бараа бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулах өдөрлөгийг үнэ төлбөргүй зохион байгуулж 11 үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулж, үйл ажиллагаанд оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид 1,417,000 төгрөгийн борлуулалт хийсэн.

Тохижилт үйлчилгээний төв:

Бүх нийтийн мод тарих өдрийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулж холбогдох тайлан мэдээг илтгэх хуудсаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Тус арга хэмжээнд 195 өрх, 2103 иргэн 599 мод, 491 аж ахуйн нэгж байгууллага, хамрагдан нийт 5790 ширхэг мод, бут, сөөг тарьсан.

Санхүү, төрийн сангийн хэлтэс:

2018 оны 11 дүгээр сардхэлтсийн нэрэмжит сарын аяны хүрээнд Монгол банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.

Статистикийн хэлтэс:

Статистикийн хэлтсээс нэрэмжит ажлын хүрээнд 2018 оны 4 дүгээр сард “Тогтвортой хөгжил-Анхдагч мэдээлэл” сэдэвт сарын аян зохион байгуулах ажлын төлөвлөгөөг дүүргийн ЗДТГ-т хүргүүлж, аяныг 2018 оны 04 дүгээр сарын 15—ны өдрөөс 05 дугаар сарын 15-ныөдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

Албан бус насан туршийн боловсролын төв:

Төлөвлөгөөний дагуу сургалт, олон нийтийн үйл ажиллагааг цаг хугацаанд нь зохион байгуулж, жилд 23,200 хүнд хүрч үйлчлэхээр тооцон хэрэгжилт 10 дугаар сарын байдлаар 90%-тай байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллагууд

Биелэлт гаргасан:

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв: Ахлах мэргэжилтэн О.Ундармаа

Санхүү, төрийн сангийн хэлтэс: Тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

Статистикийн хэлтэс: Мэргэжилтэн Б.Энхжаргал

Албан бус насан туршийн боловсролын төв: Бичиг хэргийн ажилтанМ.Даваасүрэн

 

 

7

Тус дүүргийн Соёлын ордны урд талын талбайд зөвшөөрөлгүй гутал засвар ажиллуулж, архидан согтуурхаж байгаа асуудлыг шалган дүрэм, журмын дагуу холбогдох арга хэмжээ авах

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Omma рестораны урд талд нийтийн эзэмшлийн зам талбай ногоон байгууламжны хэсэгт зөвшөөрөлгүй байршсан гутал засварын ТҮЦ-ийг Газрын албатай хамтран газар чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлсэн. Тус гутал засвар нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, хориглосон гудамжинд байршиж байна.

Цагдаагийн I хэлтэс:

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Соёлын ордны урд талын талбайд зөвшөөрөлгүй гутал засвар ажиллуулж, архидан согтуурч байгаа асуудлыг шалган, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож, хороо хариуцсан хэсгийн байцаагчаар шаардлага хүргүүлсэн.

Нийтийн эзэмшлийн зам талбай дээр зөвшөөрөлгүй байршин үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэн газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх.

70%

Үүрэг даалгаврыг: Газрын алба, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс: Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа

Цагдаагийн I хэлтэс: Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баянбямба

 

 

 

8

Хүчингүй болсон хайгуулын лицензүүдийг судалж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах тухай дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан батлуулж ажиллах

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан газруудыг 2017 онд судалж2018 онд үйл ажиллагаа явуулж буй дараах газруудад хяналт шалгалт хийсэн. “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 онд шинэчлэн батлагдсан 2.6 кодтой “Ил уурхайн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 2.8 кодтой “Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”,2.22 кодтой “Тэсрэх материалын ашиглалтыг шалгах хяналтын хуудас”, 2.24 кодтой “Маркшейдерийн ажил шалгах хяналтын хуудас”, 2.23 кодтой “Үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, дайрга олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Өвөр харзат” ХХК, “Минжийн хангайн төгөл” ХХК, “Мандахбулаг” ХХК, “Эсто” ХХК, “Ядам од” ХХК, “Боржгоны тал” ХХК, “Боржин зам” ХХК, “Гантиг уул” ХХК, “Даян-Оргил” ХХК, “Золзаяат гэрэл” ХХК, “Ялгуусан” ХХК, “Тулга трейд” ХХК, “Цээцээ импекс” ХХК,“Эслэт “ХХК, “Сигма бетта” ХХК, “Эн Эс Ар” ХХК-ийн зэрэг 16 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд геологи, маркшейдерийн бичиг баримтын иж бүрдэл, ил уурхайн ашиглалтын байдал, Улсын комисст хүлээн авсан байдал, тайлан гаргалт, өрөмдлөг тэсэлгээний ажил, бутлах, ангилан ялгах /баяжуулах/ үйлдвэрийн үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр хийж буй ажил, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн хэрэгжилт, БОНБНҮ-ний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг хийж, эрсдэлийг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

 

 

 

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

 

 

 

 

100%

Үүрэг даалгаврыг: Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн О.Цэнгэл

 

 

9

Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тус дүүргийн 11,15 дугаар хороодын иргэдтэй хийсэн уулзалтаас гарсан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг судлан, холбогдох арга хэмжээг авч ажиллах

Хууль зүй, дотоод хэргийг сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тус дүүргийн 11, 13, 15 дугаар хороодын иргэдтэй хийсэн уулзалтаас гарсан санал, хүсэлтийг эмхэтгэн, Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1955 тоот албан бичгээр холбогдох хэлтэс, албадад хүргүүлсэн.

Санал, хүсэлтийн дагуу холбогдох үйл ажиллагааг зохион байгуулна.

50%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

 

 

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-60%

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3272
9146
82818
3081096

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc