2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

         

        2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                                                               Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

ЭЗТХ

 

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

ТНААХ, ГА

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дүүргүүд ажлын хэсгийг байгуулах, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж Захирагчийн ажлын албанд хүргүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

БХ

Ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нарын оролцоотой ажлын хэсгийг байгуулах, хувийн Их, дээд сургууль, Коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сул байгаа сургалтын анги танхимын судалгааг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг шилжүүлэн суралцуулах боломжийг судалж танилцуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

ТЗУХ,

Нийт байгууллага

Нийслэлээс нутгийн захиргааны байгууллагуудынхаа дотоод удирдлагын системийг боловсронгуй болгох зорилгоор хийгдэж байгаа “UB-ERP” системийг дэмжиж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

ГА

Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх зэрэг захирамжуудыг нэр төрлөөр нь ялгах, хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тодорхойлж, газрын кадастрын мэдээллийн сангийн зурагтай холболт хийх ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Газрын алба, Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2018.11.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3333
9202
82878
3081156

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc