2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

 

         

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр                                                                                                            Улаанбаатар хот,  Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XIX хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдан Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлахад Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан оролцлоо.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

100%

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

2

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дүүргүүд ажлын хэсгийг байгуулах, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж Захирагчийн ажлын албанд хүргүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд/

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй сунгасан болон явган хүний замын зорчих хэсгийг чөлөөлөх шаардлагатай 37 байршлын судалгааг гаргаж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 05/2098 дугаартай албан бичгээр газрын албанд хүргүүлсэн. Дүүргийн 3 дугаар хорооны 3 аж ахуйн нэгжид хугацаатай албан мэдэгдэл хүргүүлж явган хүний зорчих талбайг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05/2155 тоот албан бичгээр Захирагчийн ажлын албанд явган хүний зам шинээр хийх шаардлагатай байршлын судалгааг хүргүүлсэн.

Газрын алба:

Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар дэд ажлын хэсэг байгуулсан. Дүүргийн нутаг дэвсгэрт явган зам шинээр гаргах боломжтой болон явган замын хөдөлгөөнийг хаасан зөрчлийн судалгааг гаргаж, газар дээр нь баримтжуулах ажлыг хийж байна. Эхний ээлжид Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 2 дугаар хорооны 52-р сургуулийн хойд талд явган зам хаасан өргөтгөлд шаардах хуудас хүргүүлсний дагуу тухайн өмчлөгч нь хашаагаа буулгаж явган зам гаргах ажлыг хийж эхлүүлсэн. 2 дугаар хорооны орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа “Фүжи констракшн” ХХК-д барилгын хашаагаа татаж явган зам гаргах мэдэгдэл хүргүүлсний дагуу хашаагаа татсан. 3 дугаар хорооны МИС-ийн баруун хойд талд байрлах орон сууцнуудын дундах бетонон ханыг чөлөөлөх тухай шаардах хуудсыг Орчлон СӨХ-д хүргүүлсэн. 1 дүгээр хорооны Эрэл СӨХ-ны хашааг татуулж явган зам хийж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын алба

Биелэлт гаргасан:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

Газрын алба:

Б Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг

3

Ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нарын оролцоотой ажлын хэсгийг байгуулах, хувийн Их, дээд сургууль, Коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сул байгаа сургалтын анги танхимын судалгааг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг шилжүүлэн суралцуулах боломжийг судалж танилцуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Боловсролын хэлтэс:

Ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд хувийн Их, дээд сургууль, Коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сул байгаа сургалтын анги танхимын судалгааг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг шилжүүлэн суралцуулах боломжийг судлах зорилгоор Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулах бэлтгэл ажил эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд 3 ээлжид хичээллэж буй сургуулийн хороодын Засаг дарга нар, сургуулийн захирлуудыг Боловсролын хэлтсийн дарга 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч уулзан, мэдээлэл өгч танилцуулан, цаашид хэрхэн ажиллах, ямар судалгаа хийх талаар чиглэл өгсөн.

Цаашид ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг шилжүүлэн суралцуулах боломжийг судлах

70%

 

Үүрэг даалгаврыг: Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Боловсролын хэлтэс:

Статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр

 

 

4

Нийслэлээс нутгийн захиргааны байгууллагуудынхаа дотоод удирдлагын системийг боловсронгуй болгох зорилгоор хийгдэж байгаа “UB-ERP” системийг дэмжиж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлээс нутгийн захиргааны байгууллагуудынхаа дотоод удирдлагын системийг боловсронгуй болгох зорилгоор хийгдэж байгаа “UB-ERP” системийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын edoc ашигладаг нийт 70 албан хаагч үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлээд байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран сургууль, цэцэрлэг, хороо, дэргэдэх хэлтсүүдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Дэргэдэх хэлтэс, албадыг “UB-ERP” системд бүрэн хамруулах

90%

Үүрэг даалгаврыг: ТЗУХ,

Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сарангуа

 

 

5

Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх зэрэг захирамжуудыг нэр төрлөөр нь ялгах, хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тодорхойлж, газрын кадастрын мэдээллийн сангийн зурагтай холболт хийх ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Газрын алба, Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Дүүргүүд/

Газрын алба :

Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/356 дугаар захирамжаар “Талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” 29 иргэн, аж ахуйн нэгжийн газрын эрхэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсний дагуу зохих журмын дагуу газрын бүртгэлийн LM програмд бүртгэлжүүлэх ажлыг хийж байна.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан 321 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу судалсны үндсэн дээр дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн холбогдох албан тушаалтны саналыг авч, Засаг даргын орлогчид хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана.

90%

 

Үүрэг даалгаврыг: Газрын алба

Биелэлт гаргасан:

Газрын алба: Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-90%

 

                

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3167
9048
82712
3080990

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc