2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

      

    2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр                                                                                                                      Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Статистикийн хэлтэс

2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, Тооллогын комиссын ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Статистикийн хэлтэс

Нийслэлийн Тооллогын комиссыг хуралдуулан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын мастер төлөвлөгөө”-г танилцуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын эрхлэх асуудал, үйл ажиллагаатай уялдсан ажлуудын талаар чиглэл өгөх ажлыг 12-р сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах. /Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Нийт байгууллага

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс,

Нэгдсэн эмнэлэг,

Эрүүл мэндийн төв

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулах, Мөн ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2018.11.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3793
14215
51845
3214594

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc