2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН  ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ   

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр                                                                                                                                        Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, Тооллогын комиссын ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Статистикийн хэлтэс:

  1. Статистикийн хэлтэс нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Үндэсний Статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газартай хамтран Хан-Уул дүүргийн 16 хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагчдад “Нээлттэй мэдээллийг бий болгох чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалт зохион байгуулж, хүн ам, өрхийн мэдээллийн сан түүний хэрэглээ, Хүн ам, орон сууцны тооллого-2020-ын агуулга, чиглэл, ойлголтын талаар танилцуулж, мэдээлэл өгч ажилласан.

Дүүргийн Статистикийн хэлтсийн ажилтнууд Хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүрдэлтийн явц, алдаа засуулах ажлаар 16 хороодод 2018 оны 9, 11 сард 2 удаагийн хяналт мониторинг хийсэн.

Хороодод Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн бүрдэлт, өрхийн үзүүлэлт, хувь хүний үзүүлэлтийн алдааны протокол файлыг өдөр бүр хүргүүлж, алдаагаа яаралтай засаж ажиллахыг зөвлөж ажилласан. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программын шинэчлэл хийгдэх тухай бүр программын талаар заавар зөвлөгөө өгч, хэвийн ажиллах нөхцөлийг ханган ажиллаж байна.

 

2018.12.01-ний дотор 11, 15-р хорооны ХАӨМС-ийн алдааг засаж, эрчимжүүлэх

100%

 

Үүрэг даалгаврыг: Статистикийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Статистикийн хэлтэс: Мэргэжилтэн Б.Энхжаргал

2

Нийслэлийн Тооллогын комиссыг хуралдуулан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын мастер төлөвлөгөө”-г танилцуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын эрхлэх асуудал, үйл ажиллагаатай уялдсан ажлуудын талаар чиглэл өгөх ажлыг 12-р сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах. /Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Статистикийн хэлтэс:

  1. Нийслэлийн тооллогын комиссын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон хуралдаанд Хан-Уул дүүргийн орлогч дарга А.Амартүвшин, Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл нар оролцож, тооллогын төлөвлөгөө, ажиллах журамтай танилцсан.
  2. Дүүргийн Хүн ам, орон сууцны тооллогын комиссын гишүүдэд нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 24-ний А/477 дугаар захирамж, Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын мастер төлөвлөгөөг хүргүүлж ажиллав.

Нийслэлийн Тооллогын комиссын хурал 2018 оны 12-р сарын эхний 7 хоногт хуралдана. Энэхүү хуралд дүүргийн тооллогын комиссын дарга, нарийн бичгийн дарга нар оролцож, Хан-Уул дүүргийн хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын комиссыг хуралдуулж, тооллогын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үйл ажиллагаатай уялдсан ажлуудын талаар чиглэл өгөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

90%

Үүрэг даалгаврыг: Статистикийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Статистикийн хэлтэс: Мэргэжилтэн Б.Энхжаргал

3

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар иргэдээс нийт 749 өргөдөл, гомдол ирснээс 729 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн, 19 өргөдөл гомдол хуулийн хугацаандаа байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 07 хоног 06 цаг 01 минут байна. 3977 албан бичиг ирснээс шийдвэрлэсэн 3158, судлагдаж байгаа 519 бичиг байна. Алдаа, дутагдал гаргасан албан тушаалтан байхгүй болно.

Мөн дүүргийн 7777-1965 лавлах утсанд нийт 16355 дуудлагыг хүлээн авч хариу мэдээлэл өгч, үүнээс 18 өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн аван хариуцсан мэргэжилтэнтэй шууд холбон шийдвэрлэсэн.

 

100%

 

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Янжинлхам

 

 

4

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулах, Мөн ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/122 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын А/351 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн ЭМТөвийн даргын “Төлөвлөгөө батлах тухай” А/82 тоот тушаал, “Албан даалгавар, Зөвлөмж хэрэгжүүлэх тухай” А/101 дүгээр тушаалыг ЭМТ, ӨЭМТөвийн нийт 328 эмч мэргэжилтэнд танилцуулсан.

2018.11.12-нд Дүүргийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх Томуу томуу төст өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлын хэсэг /Дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, боловсролын хэлтсийн дарга, ЭМТ,НЭ-ийн дарга/ хуралдаж хүүхдийн байгууллагад ирцийн тандалт, дэмжлэгт хяналт хийх, масктай Хан-Уул дүүрэг аяныг зохион байгуулан ажилласан.

Хан-Уул дүүргийн ЭМТөвийн даргын А/97 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг ЭМТ,салбар амбулатор, ӨЭМТ-үүдэд 2018 оны 11 дүгээр сарын 05-12-ны хооронд Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг хийж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан.

Улирлын чанартай амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлтийн үед хариу арга хамжээг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлээр Хан-Уул дүүргийн ЭМТөвийн даргын А/97 тоот тушаалыг гарган ТТТӨ-ний идэвхжил, дэгдэлтийн үед ажиллах хүний нөөцийн судалгааг гаргаж бэлтгэл ажлыг ханган дараах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд:

  1. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед уртасгасан цагаар ажиллах эмч нарын судалгааг нэрсээр нь гаргасан. Иргэдэд зөвлөгөө өгөх 345903 тоот утсыг хүүхдийн эмч, хүүхдийн ерөнхий зохицуулагч нарын өрөөнд байршуулан зөвөлгөө өгч байна.
  2. ХӨСҮТ-өөс 10390 хүн томуугийн вакцин татан авч сонгогдсон цэцэрлэгийн-5266, жирэмсэн,өндөр настан эрсдэлт бүлгийн-1034, ЭМТ,ӨЭМТ,НЭ-ийн эмч, эмнэлгийн ажилтан-640 хүн, сайн дурын дархлаажуулалтад-35 хүнийг хамруулсан. Сонгогдоогүй үлдсэн 9 цэцэрлэгийн хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулахаар хүсэлтийг хүргүүлж вакцинд хамруулах мэдээлэл сургалт сурталчилгаа хийсэн.
  3. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм,тариа оношлуур, урвалж, багаж тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын 1 сарын нөөцийг бүрдүүлж тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангалаа.
  4. Дүүргийн харъяа улсын 29 цэцэрлэгийн 30793 хүүхэд, ерөнхий боловсролын 18 сургуулийн 23065 сурагч, хувийн 15 цэцэрлэг, 5 сургуулийн 1050 хүүхэд нийт 54908 хүүхдэд дархлаа сайжруулах цэгэн иллэгийг зааж хэвшүүлсэн. ХУД-ийн 20 цэцэрлэгийн нийт 8619 эцэг эх, асран хамгаалагч нарт, 1034 эрсдэлт бүлгийн өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүст дархлаажуулалтын ач холбогдол, томуугийн эсрэг вакцины талаарх мэдээлэл, сургалтыг хийсэн.

 

100%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг,

Эрүүл мэндийн төв

Биелэлт гаргасан:

Эрүүл мэндийн төв: Архив, бичиг хэргийн ажилтан Л.Дуламсүрэн

Нэгдсэн эмнэлэг: Архив, бичиг хэргийн ажилтан Л.Оюун

 

 

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-97,5%

 

                

                                    

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3815
14234
51867
3214616

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc