2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

         

    2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                      Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын хурлын дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасаг,

Татварын хэлтэс

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаа

Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Инженер хангамжийн байгууллагууд, Дүүргүүд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс

Нийслэлийн хэмжээнд “Хүүхдийн өдөр өнжүүлэх”-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад орчны эрүүл, ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдал, бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2018.12.04-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3783
14207
51835
3214584

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc